ДЭЛХИЙ

Нууцлаг вирусаар халдварласан анхны өвчтөн нас баржээ

БНХАУ-ын Уухан хотод өмнө нь бүртгэгдэж байгаагүй, уушгины хатгалгаатай төстэй шинж тэмдэг үзүүлдэг вирус тархаж, нэгдүгээр сарын эхний долоон хоногийн байдлаар нийт 59 тохиолдол бүртгэгдээд байсан. Халдвар цааш Хонгконг, Сингапурт тархсан тухай хэвлэлүүд мэдээлсэн. Энэ тухай ДЭМБ анхааралдаа аван ажиллаж, үүний ард SARP вирусын үүсгэгч байх магадлалтай гэдэг байр суурийг албан ёсоор илэрхийлээд буй.

Тэгвэл, тус вирусаар халдварласан өвчтөн нас барсан анхны тохиолдол нэгдүгээр сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна. Үүнээс гадна 739 хүн эмчийн хяналтад байгаа бөгөөд, 419 нь эмч нар өөрсдөө гэнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button