НИЙГЭМ

Автомашин ургаа мод мөргөсний улмаас нэг хүн хавчуулагдаж нас баржээ

Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн “Буянт голын бага гүүр” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 1.5 км/ “Тоёото рамбо” загварын автомашин ургаа мод мөргөснөөс автомашины төмөр хийцэд нэг хүн хавчуулагдаж нас баржээ.

Тус дуудлагыг нэгдүгээр сарын 12-ны шөнийн 03:50 цагт хүлээн авсан байна. Ховд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, нэг автомашинтай 1.5 км замыг туулан  04:00 цагт очиж, ажиллажээ.

Эх сурвалж: НОБГ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button