Нийгмийн

Гоо сайхны хагалгаанд орж амиа алдсан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Өнгөрөгч оны гуравдугаар 26-ны өдөр Тод Каннам арьс гоо заслын эмнэлэгт өөх соруулах хагалгаа хийлгэсэн 29 настай эмэгтэй харамсалтайгаар нас барсан тухай бид мэдээлсэн.Талийгаачид өөх соруулах хагалгаа хийх үеэр хүндрэл үүсэж улмаар зүрх нь тасалдаж эхэлсэн байдаг. Ийнхүү яаралтай Улсын төв нэгдүгээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авалгүй дөрөвдүгээр сарын 1-ний өдөр нас барсан билээ.

Тухайн эмнэлэг гоо сайхны хүнд төрөлд хамаарагдах өөх соруулах хагалгааг хийхдээ мэргэжлийн мэс заслын эмчгүй байсан нь тогтоогдсон юм. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллагаас дээрх эмнэлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоох шийдвэр гаргасан билээ.

Уг хэргийг шүүх хурал өнөөдөр /2020.01.13/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачид хагалгаа хийсэн эмчийг санамсаргүйгээр хүний аминд хүрсэн гэж шүүхээс үзсэн ч ар гэрийнхэн нь уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button