УЛС ТӨР

ШИНЭ: Зээлийн хар жагсаалтад орсон ААН-үүдийг НЭГ УДАА УУЧЛАХ саналыг Монголбанканд хүргүүлсэн

Өнөөдөр /2020.01.13/ УИХ дахь ШИНЭ намын зөвлөл ээлжит хурлаа хийж дараах гурван асуудлын хүрээнд байр сууриа илэрхийллээ.

ТЭД ХЭЛЭХДЭЭ:

“НЭГ. Хөөн хэлэлцэх хугацааны зарчмаар хуулийн хариуцлагын гадна үлдээд байгаа олон хэргүүдийг нөхөж шалгах бололцоо үүсч, хуулийн төсөл оруулж ирж эхлүүлж байгааг ШИНЭ нам 100 хувь дэмжиж байгааг албан ёсоор мэдэгдэж байна.

ХОЁР. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас оруулж ирсэн тэтгэврийн зээл тэглэх хуулийн концепц маш буруу зарчим агуулж байсан тул үүнийг өөрчилж, Үндсэн хуулиа баримталж ахмадуудаа ялгаварлахгүй байх ёстой ёстой гэсэн шаардлагыг ШИНЭ нам тавьсан боловч Их хурал дээр муйхарлаж олонхоороо хүч түрэн бидний тавьсан саналуудыг хагас дутуу тусгах замаар энэ хуулийн төслийг баталлаа. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт, оройтож зарласан ч гэсэн тэр өдөр Д.Сүхбаатарын талбайд ирж бидний шаардлагыг дэмжиж гарын үсэг зурсан ахмадуудын тоо 15 мянгад хүрсэн.

Баялгийн хуваарилалтыг хийхдээ Үндсэн хуулиа дагаж мөрдөж шударга тэгш хуваарилах зарчмаа мөрдөж ажиллах ёстой гэдэг байр суурь дээрээ ШИНЭ нам хатуу зогсож, цаашид тэмцлээ үргэлжлүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна.

ГУРАВ. Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийг Их хурлаар хэлэлцэж байна. Иргэдэд хамгийн ойр ажилладаг төрийн байгууллагуудыг Орон нутгийн сонгуулийн хуулиар сонгох учир маш чухал хуулийн төсөл юм.

Энэ хуулийн төслийн хүрээнд манай намаас ажлын хэсэг байгуулж улс төрийн бусад намуудыг урьж оролцуулж хэлэлцүүлэг зохион байгуулсан. Намуудын талцлаас болоод орон нутгийн төрийн байгууллагууд огт ажиллах чадамжгүй байсаар дараагийн сонгуультайгаа залгадаг байдлыг энэ хуулиар өөрчлөх нь зүйтэй юм. Харин энэ хуулийн төслийн хүрээнд ирцийг бууруулахаар Их хурал дээр ярьж байгаа. Энэ нь өөрөө төрийг хүчгүйдүүлэх маш буруу шийдвэр юм. Орон нутгийн сонгууль дээр өндөр ирц зааж өгдөг учир эрх баригчид нам харгалзахгүй шахаж шаардаж уриалж оролцуулдаг. Гэтэл одоо эрх баригчид орон нутгийн сонгуулийн ирцийг байхгүй болгосноор зөвхөн өөрийнхөө намын дэмжигчдийг сонгуульд оролцуулах бусад иргэдийг оролцуулахгүй байх гадны орнуудад ажиглагддаг муу жишгийг Монголд нутагшуулах гэж байгааг бид эрс эсэргүүцэж байгаа. Хуучнаараа 50+1 гэсэн зарчмаараа байх ёстой гэдгийг онцолж байна” гэлээ.

Мөн өнөөдөр ШИНЭ намын зөвлөлийнхөн зээлийн мэдээллийн сангийн журамд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж, Монголбанкны холбогдох албан тушаалтнуудын мэдээллийг сонссон байна. Энэ мэдээллийн санд төвлөрөөд буй хар жагсаалтаас үүдэж олон мянган аж ахуйн нэгж, иргэд санхүү, бизнесийн харилцаанд орж чаддаггүй тул жагсаалтад орсон ААН, иргэдэд нэг удаа уучлал үзүүлж, жагсаалтыг хүчингүй болгох саналыг тус намын зүгээс Монголбанкны удирдлагуудад хүргүүлэв.

Т.САНТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
4 Сэтгэгдлүүд
1 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
зочин
зочин

Шинэ нам гэдэг сайхан дэмий юм ярих юмаа.Одоо өөрснийхөө аж ахуйн нэгжийн авсан зээлийг тэглүүлэх нь шив дээ.Болд, Батзандан нар одоо боль.

иргэн
иргэн

өөрөө овоо хэдэн төгрөгний зээл аваад байгаа юмаа даа,

Алтай
Алтай

Ёстой тийм тэнэг зангаа болчихмоор юм иччихлээ

ахмад
ахмад

хэдэн ядарсан хөгшчүүдээ ####аг үзэж маш муухайгаар ялгаварласан их хурлын гишүүд ерөнхийлөгч Батулгад гомдож байна. шинэ намыг хаа ч дэмжинэ.

иргэн
иргэн

хууль зөрчиж хууль батлагсад тонголын төрөөс ########б#### таарна.

Back to top button