Нийгмийн

Г.Ганхүү БНСУ-д эмчлүүлж байгаа Б.Чинбат, Ц.Сарнай нарыг эргэжээ

Шар айраг хамтлагийн гишүүн Г.Ганхүү БНСУ-д эмчлүүлж буй “Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат, “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг эргэж очжээ. Тэд хагалгааны дараах эмчилгээгээ БНСУ-д хийлгэж байгаа бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалсан эмчилгээний нөхцөл байдал бэрхшээл гарч байгаа тул Монголын урлагийн салбарын олон уран бүтээлчид нэгдэн, тэдэнд туслах хандивын аян өрнүүлэх санаачилга гаргаад байна.

Тэрээр өөрийн facebook хуудастаа “Өнөөдөр Цогоо бид хоёр Чинбаа, Сарнай хоёроо эмнэлэг дээр нь эргэж очлоо. Маш том хагалгаа даваад гарсан гэхэд бодож байснаас тун дажгүй шүү. Одоо хагалгааны дараах эмчилгээ тун чухал гэнэ хандиваа битгий зогсоогоорой манайхаан. Чинбаа маань болохоос болохгүйг хүртэл өөрөө зүтгүүлсэн байна шүү уг нь. Хоёр найздаа аз жаргал сайхан сайхныг хүсье” гэжээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2020-01-13 21:05

mundag yumaa, chinbat sarnai nart sain saihniig husie

Зочин
Зочин
2020-01-13 21:15

Хандивын тоглолтоо хурдлаач ээ Хурдан эдгээд эх орон элгэн садандаа ирээрэй Та хоёроор бахархаж байна шүү САРНАЙ гайх�##�тай эмэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button