Нийгмийн

Бага насны хүүхдэд бие даан ном унших арга барилыг сургах нь

Юуны өмнө уг сэдвийн тухай ойлголтыг өгөхийн тулд хүүхэд гэж хэн болох, бага насны хүүхдийн хөгжил, сэтгэцийн онцлогийн тухай товч дурдъя. Хүүхдийн эрхийн тухай хуульд 0-18 насны хүн бүрийг хүүхэд гэнэ гэж заасан байна. Энэ бол зөвхөн цагаан цаасан дээр хараар бичсэн тодорхойлолт юм. Үүнийг өөрөөр илэрхийлбэл ахин  давтагдашгүй зан чанартай, хүрээлэн байгаа орчиндоо амархан  татагдан сонирхож байдаг, гэнэн цайлган гэгээхэн таны биеийн нэгээхэн хэсгийг хүүхэд гэж хэлж болох юм.

0-5 настай хүүхдийн тархины хөгжил нь 80-90% хүртэл явагддаг бөгөөд 0-2 насанд нь хүүхэдтэйгээ илүү харилцан ярилцаж, ном уншиж өгснөөр үгийн баялгийг 4 дахин нэмэгдүүлэх боломжтой. Үүний тулд хялбар буюу хөгжилтэй аргаар уншиж өгвөл илүү дурлана.

0-2 насны хүүхэд өөрийн “би”-гээ тодорхойлж, би эмэгтэй эсвэл эрэгтэй гэдгээ мэдрэх үе. Энэ насныхан анхаарлын төвд байхыг хүсэн тэмүүлж байдаг. Тэд бодож санаснаа өөрийн үгээр илэрхийлэх гэж оролддог. Үг яриа нь сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолт нь эрчимтэй хөгждөг. Мөн тогтоосон зүйлээ оюун ухаандаа хадгалах хугацаа нь уртасна. Өөрөөр хэлбэл ой тогтоолтын багтаамж нь ихэсдэг гэсэн үг. Ямар нэгэн шинэ зүйлтэй учирвал тэр нь юу болох, юунд хэрэглэдэг, ямар зориулалттай гэдгийг мэдэхийг хүсдэг. 2-3 насандаа хүүхэд биеэ дааж сурах үндэс нь бүрддэг. Өөрийн хэрэгцээ шаардлага, бодол санаагаа илэрхийлэх, хүрээлэн байгаа орчноо чөлөөтэй судалж эхэлнэ. Асран хамгаалагч, эцэг эхийнхээ үйл хөдлөл бүрийг дуурайх болно. Энэ насны хүүхдэд номоо хэрхэн зөв барихыг сургаж, зөөлөн материалтай эсвэл хатуу хавтастай, хурц ирмэггүй ном сонгож өгвөл сайн. Хамгийн чухал нь чангаар уншихдаа хүүхдэдээ хуудсыг эргүүлж, номоо барихад илүү идэвхтэй оролцохыг уриал. Ном сонгохдоо дүрснүүд нь том, текст бага эсвэл богино тайлбартай, хуудасны тоо нь цөөхөн байна. Сөхөгддөг, дуугардаг, дардаг дүрсүүдтэй, дүрснүүд нь хоорондоо уялдаа холбоотой байвал бүр илүү сонирхолтой байх болно. Тухайн номын агуулга нь маш чухал үүрэгтэй ба хүүхдийн өдөр тутмын амьдралтай холбоотой байх нь чухал. Уншиж чадахгүй байсан ч хүүхдийнхээ өрөөнд ном байрлуулаарай. Энэ нь тэдэнд бие даан ном судлах боломжийг олгоно.

Уншиж өгвөл зохих номууд:

-Амьтадын яриа-1 Адал явдал үлгэрүүд – Ихэр хоёр хэрэм

-Амьтадын яриа-1 Адал явдал үлгэрүүд – Галуу охин

-Д. Давааням – Сонин юу байна

-Миний анхны ном

-Амьтадын тухай миний анхны ном

-Гөлөг

-Дэгдээхэй

-2-3 настай хүүхдийн оюун ухааныг хөгжүүлье

-Д. Ившин-Арван хоёр жил зохиомж үлгэр

-Б. Болормаа-Эрдэм сурсан хүү

-Б. Бадам – Хайрыг яаж зурах вэ?

-Маурис Сендак – Шөнийн гал тогоонд

-Эрик Карл – Гэдэс өлссөн авгалдай

-Даниела Кулот – Хайр хаанаас ирдэг вэ?

-Д. Гармаа – Хоохондойн үлгэр

-Ж. Дашдондог – Өргөө

-Д. Жамъяандорж – Ёгт үлгэрүүд

-Д. Жамъяандорж – Бяцхан хөөрхөн янзагадай

-Могжоохон даагатай Жогжоохон хүү

-Б. Нарантуяа – Усанд явсан нь

-Муур багш

Хүүхдийн 3 нас бол хамгийн баяр баясгалантай буюу хамгийн тайван насны нэг юм. Түүнийг сэтгэл санааны хямрал тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд хоёр настай үеийн түгшүүр,айдас бараг арилсан байдаг. Тэд хүмүүст таалагдахын тулд магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ. Гурван настай хүүхэд тайван, хөдөлгөөн удаавтар болдгийг сурган хүмүүжүүлэгчид ажиглан тодорхойлсон байдаг. Хэрэв жилийн өмнө түүнд хэлж, ярьж, тайлбарлаж болдоггүй байсан бол одоо үгэнд амархан орно. Тэдний нэг онцлог бол гэр бүлийн доторх харилцаа, тухайлбал эцэг эхийн хооронд үүсэх харилцаанд тун сонор соргог ханддаг явдал юм. Хэрэв эцэг эх нь бие биеэ энхрийлэн хайрлаж байхыг харвал тэр дороо л “Намайг, намайг” гээд л гүйн очно. Гурван насанд хүүхдийн хүлээн авах чадвар хөгжиж эхэлдэг. Анхаарал нь сайжирч ямар нэг зүйлийн тухай удаан тогтож ярьдаг болно. Хэл ярианы хөгжилтэй холбоотойгоор түүний дүрслэн бодох, сэтгэхүйн ажиллагаа хөгжинө. Тэд заримдаа өөртэйгөө ярьж , түүнийгээ үйл хөдөлгөөнөөр илэрхийлнэ. Маш  богинохон хугацаанд төвлөрөх бөгөөд түргэн хугацаанд өөр зүйлд шилждэг. Жишээ нь: 10 минутад тэдний анхаарал 7-9 удаа удаа хувьсан өөрчлөгддөг болохыг судлаачид ажиглажээ. 3 настнуудад сонговол зохих номын агуулга нь сэдвийн хувьд өргөжиж, богино дуу, шүлэг, богино үлгэр, танин мэдэхүйн холбогдолтой энгийн тексттэй байна. Аав ээж, асран хамгаалагч нь өөрсдөө хүүхдэдээ үлгэр дуурайлал болж, ном унших үйл явц сонирхолтой байна гэдгийг ойлгуулдаг. Бас аав ээжээрээ ном уншуулах дуртай байдаг. Номоо аль болох анхаарал сарниулах зүйлсээс хол (зурагт, гар утас, радио гэх мэт) намуухан орчинд хүүхдээ дэргэдээ эсвэл өвөр дээрээ суулгаад уншаарай. Санал болгох номууд:

-Мэдрэмжийн цуврал

-Түргэн хэллэг

-Амьтад

-Дайралцаа үг

-12 жилийн магтаал

-Хамт тоглоё

-Гол дагаад явцгаая

-Хэн унтаагүй байна

-Идэцгээе

-Юуны чимээ вэ?

-Сэгсгэр

-Хэн уйлдаггүй вэ? Ийн ийн

-Муур туулай хоёрын нэг өдөр

-Үгүй үгүй

-Хайр гэж юу вэ?

-Зөв буруу зан байдлууд

-Болгоомжлох зүйл

-Ороо хурааж дадъя

-2-3 настай хүүхдийн оюун ухааныг хөгжүүлье

-Н. Мандал-Айраг

-Х. Болор-Эрдэнэ – Сэцэн хатны үлгэр

-Б. Болормаа-Эхнэр үсний домог

-С. Баярхүү – Шидэт цорго

-Д. Батжаргал – Choko-pie

-Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч

-Тэмээ яагаад 12 жилд ороогүй вэ?

-Эрхий мэргэн

-Б. Баярсайхан – Бөөвөг, сөөвөг боргоцой гурав

-Х. Батхүү – Ниссэн хүүхэлдэй

-Ж. Дашдондог – Өвдөгцөө ус

-Ж. Дашдондог – Аав ээж би

-Д. Жамъяандорж – Дээс тоголдог эмээ

-Г. Ловор – Миний цагаан толгой

-Б. Лхагвасүрэн – Тавуудай хүү

-Б. Нарантуяа - Яст мэлхий төөрсөн нь

-Б. Нарантуяа - Амтат бялуу

-Ч. Наранцэцэг- Хотын нохой

-Чулуу иддэг жаал

-С. Оюун – Хөгжилтэй Өүжин Дэлдэн хоёр

-О. Сундуй – Шүлэгч хүүхдүүд

-О. Сундуй – Зуны нар мөхөөлдсөнд дуртай

-Чулуутай шөл

-Ш. Энхбаяр – Халиун зулзага хөөрхий 

4-5 настай хүүхдүүд өөртөө итгэлтэй байдаг хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж нэрлэдэг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Харилцааны нэг гол хэлбэр бол “Би, би” гэнэ. Дөрвөн настнууд шулуун шударга, эрс хурц зантай байдаг тул нэлээд бүдүүлэгдүү харилцаатай бусад хүмүүсийн санаа, бодол, хүсэл сонирхол түүнд огт хамаагүй юм шиг авирлана. Үгийн нөөц нь нэмэгдэнэ. Тэдний мэддэг бүх үгийг жагсаан үзэхэд 50 хувь нь нэр үг, 28 хувь нь үйл үг, 12 хувь нь тэмдэг үгс байдгийг эрдэмтэд тогтоожээ. Гол үйл үг нь ав, оч, ир, ид, май, гуй, өг гэх мэт захиран тушаах юм уу хааяа гуйх, хүсэх, төлөвийн үгс байдаг ажээ. Таван нас бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн тайван, дөлгөөн тааламжтай нас юм. Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болж ирнэ. Дөрвөн  насанд өөрөө мэдэхгүй ямар нэг зүйл хийх гээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ. Хүүхэд таван насандаа эргээд гурван настай үеийнх шигээ хамтач, нөхөрсөг болж ирнэ.  Хүүхдийн нас үе шат бүр нь өөрийн онцлогтой, тодорхой бэрхшээлтэй байдаг бөгөөд тэдгээр онцлог чанарууд болон бэрхшээл бүр нь өөртөө зориулсан тусгайлсан нарийн хандлагыг шаарддаг байна.

Энэ насныханд хэрхэн ном унших талаар аргачлалд сургах нь чухал. Хүүхдийнхээ сонирхлыг судалж тохирох номыг сонгох хэрэгтэй. 4, 5 насныхан аз жаргалтай төгсгөлтэй өгүүллэгүүдийг илүүд үздэг (мөн хүлээж байдаг). Хүүхдүүд үүнтэй холбоотой (жишээ нь, ах, эгч, гэрийн тэжээвэр амьтан, эмээ өвөөгийнд зочлох тухай түүх) тэднийг тайвшруулж, инээлддэг түүхүүдийг үзэж, сонсох дуртай байдаг. Хэрэв таны хүүхэд номонд үнэхээр дуртай бол түүнийг дахин дахин уншихыг хүсэж байвал үүнийг зөвшөөр. Олон хүүхдүүд дуртай номоо нэгээс олон удаа унших дуртай (эсвэл зуун удаа!), Тодорхой хэсгүүдийг цээжээрээ сурах дуртай. Уран зохиолын бус ном, яруу найраг, хошин ном зэргийг багтаасан янз бүрийн төрлийн номуудтай танилцуулаарай.

-Д. Гармаа – Томоогүй жаахан өвөө минь

-4-5 настай хүүхдийн оюун ухааныг хөгжүүлье

-5 настай хүүхдийн зүүн тархийн хөгжүүлье

-Дарам, Дэрэм хоёр эрх мэдэлд суралцсан нь

-Бамбаруушнууд шударга ёсонд суралцсан нь

-Б. Бадам – Өөрийнхөөрөө амьдар /сургамжит тууж/

-Б. Бадам – Цолсонгийн зүүд /сургамжит өгүүллэг/

-Б. Бадам – Хоёр туулай хөөвөл нэгийг нь ч барихгүй

-Б. Бадам – Харамч Хайнзан

-Ж. Дашдондог –Малгайтай заан

-Ж. Дашдондог – Морьтой үлгэр

-Д. Жамъяан – Үнэн үг

-Ч. Лувсандэндэв – Одмаа, Одхүү, Оюунтүлхүүр гурав

-Лигдэн - Найман алтан зоос, нэг зуун найман хоргол

-Г. Ловор – Нисдэг муур

-Г. Ловор – Жимсний хаяг

-Ч. Лодойдамба – Надад мөсөн чихэр гуйгаарай, Ээж ээ

-Ч. Лодойдамба – Эр хүн эр хүндээ хайртай

-Б. Лхагвасүрэн – Хоёр Бамбарууш

-Д. Мягмар – Харааны шилтэй морь

-Н. Мандал – Шидэт шүүр

-Б. Нарантуяа – Өндөр эгч

-Л. Одончимэг – Одод өглөө хаана очдог вэ

-Оготны уршиг олондоо

-Л. Самбуу – Томчуудын дунд ганцаардал

-О. Сундуй – Мэхт мэхэндээ

-О. Сундуй – Нисдэг хулгана Чинүүхэй ба найтаадаг охин

-О. Сундуй – Учиртай бэлэг

-О. Сундуй – Аймаар том нохой буюу наргиантай шүлэг

-З. Түмэнжаргал – Шагналын зүүд

-З. Түмэнжаргал – Гэмшил

-Д. Цоодол – Ярьдаг тэмээ буюу хойт айлуудын үлгэрүүд

-С. Эрдэнэболд – Шидэт уулын сормуум

-Р. Эмүжин – Үзэсгэлэнт оюун ухаан

-Ш. Энхбаяр- Баруундай Зүүндэй

Хүүхдийн оюун ухааныг сургуулийн өмнөх наснаас нь эхэлж хөгжүүлэх хэрэгтэйг  олон улсын эрдэмтэд, сэтгэл зүйчид дуу нэгтэйгээр зөвлөж байна. Хүүхдийн сургуулийн өмнөх насны боловсролд анхаарал хандуулаагүйгээс үүдэн олон улсад л гэхэд жил бүр 130 мянган хүүхэд үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцорч байгааг Лондоны их сургуулийн судалгаагаар тогтоожээ. Судалгааг хийсэн эрдэмтэд хүүхдийн оюун ухааны хөгжил хамгийн эрчимтэй явагддаг сургуулийн өмнөх насыг үр бүтээлтэй ашиглахыг эцэг, эхчүүдэд уриалж байна.  Судалгааны тайлангаас үзэхэд 1-3 настай хүүхдийн тархи насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад хоёр дахин илүү хурдтайгаар шинэ мэдээллийг боловсруулж, хадгалдаг байна. Энэ наснаас нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлээгүй тохиолдолд, дунд сургуульд ороод хүүхэд үе тэнгийнхнээсээ сурлагаар хоцрох үзэгдэл түгээмэл ажиглагддаг байна. Үүгээр зогсохгүй хүүхдийнхээ оюун ухааны хөгжилд багаас нь анхаараагүй тохиолдолд тухайн хүүхдийн бие махбодийн төдийгүй сэтгэх чадвар, танин мэдэхүйн хөгжил удаашрах аюултайг судлаачид анхааруулжээ. Манай улсын хувьд бага ангийн боловсролын тэгш бус байдлаараа 23 дугаар байранд орж байна. Уншдаг ирээдүйг хамтдаа бүтээцгээе!

Улаанбаатар хотын төв номын сангийн хүүхдийн номын санч Ж.Рааяа

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Март
Март
2020-01-16 17:18

Эцэг эхчүүдэд маш хэрэгтэй мэдээлэл байна. Баярл�##�лаа. Хүүхдэд ном уншиж өгөхөд эцэг эх хүүхдийн хооронд амьд нарийн холбоо үүсдэг байна.

Далай
Далай
2020-09-17 12:01

Сайн байна уу ? Таны өгсөн ярилцлагын ачаар хөдөө орон нутагт Сүхбаатар аймагт нэгэн номын клуб нээгдэхнээ. Бурхан Таныг ивээг.

ДалайD
ДалайD
2020-09-17 12:02

Сайн байна уу ? Таны өгсөн ярилцлагын ачаар хөдөө орон нутагт Сүхбаатар аймагт нэгэн номын клуб нээгдэхнээ. Бурхан Таныг ивээг.

Холбоотой мэдээ

Back to top button