НИЙГЭМ

Автобусаар бэлэн мөнгө төлж зорчсон иргэдийг 10 мянган төгрөгөөр торгоно

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусанд U-Money карт уншуулахгүйгээр бэлэн мөнгө төлж зорчсон иргэд болон мөнгө авсан жолоочдод Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож эхэлжээ. Дээрх зөрчлийг гаргаснаар автобусны засвар үйлчилгээ, шатахуун, тосны өртөг хүрэлцэхээ больдог, энэ нь өнгөрсөн жил нийтийн тээврийн автобусны тоо цөөрөхөд нөлөөлсөн гэдгийг тус газрын автотээврийн хяналтын улсын байцаагч О.Батцоож ярьжээ.

Иймээс энэ жил нэгдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл нийтийн тээврийн автобуснуудад өдөр бүр хянагч гаргаж ажиллуулахаар болсон байна. Одоогийн байдлаар 200-300 автобусыг хянаж буй бөгөөд, цаашид бүгдийг нь хамруулахаар зорьж байгаа гэнэ. Зөрчлийн хуулийн дагуу, бэлэн мөнгө төлж зорчсон иргэнийг 10 мянган төгрөгөөр, харин шаардлага тавихгүйгээр бэлэн мөнгө авч үйлчилсэн жолоочийг 25 мянган мянган төгрөгөөр тус тус торгох юм байна.

Х.ЭРХЭС

Холбоотой мэдээ

6
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
6 Сэтгэгдлүүд
0 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
@drmlts
@drmlts

nice

Зочин
Зочин

хэхэхэхэ хэн нэгэн хүн тэр мөнгийг нь аваад суухыг нь зөвшөөрөөд байхад торгоод байдаг нь их сонин хууль дүрэмтэй юм байна шүү. Мөнгийг нь

Enkhee
Enkhee

Zuv gehdee hyanagch nartaigaa bas hyivaldaad baina lee

Зочин
Зочин

ЖОЛООЧ НАР БАЛАРЧЭЭ ККК

Зочин
Зочин

Gutsdiin be bi bnga mongo tolj zorchdog. Mongoo ognuu kartaa unshuulnuu huwi hunii irgenii erh yum bgaazdee. Uilchulgee ywuulj bgaan bol

Зочин
Зочин

Tgd zarim ni mungu ni duustsn gd tseneglej ugdguu bas zarim gazar bdguushd. Shal hereggu yum hiihiin

Back to top button