БОЛОВСРОЛНИЙГЭМ

Токиогийн гадаад хэлний их сургууль оюутан солилцооны хөтөлбөрөө зарлалаа

МУИС болон Япон улсын Токиогийн гадаад хэлний их сургуулийн хооронд байгуулсан оюутан солилцооны гэрээний дагуу 2020 оны намрын улирлын оюутан солилцооны хөтөлбөрийг зарлажээ.

Оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах оюутны шаардлага:

  • Бакалавар болон магистрын идэвхтэй суралцаж буй оюутан байх
  • Япон эсвэл англи хэлний дунд ба дундаас дээш түвшний мэдлэгтэй байх. Үүнд: TOEFL IBT 71, IELTS 6.0, JLPT – N1/N2
  • Голч оноо 3.0 ба түүнээс дээш байх.

Бүрдүүлэх материал:

  • CV /тодорхой загвар байхгүй/
  • Сургуулийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Дүнгийн тодорхойлолт /англи хэл дээр/
  • Суралцах төлөвлөгөө татах
  • Certificate of health /татах /
  • JASSO тэтгэлэгт хамргадах хүсэлтэй оюутнууд өөрийн зорилгийг тодорхойлсон эсээ 200 үгтэй /материалыг харгалзан үзэж JASSO сангийн тэтгэлэгт нэр дэвшүүлнэ/ JASSO эсээ
  • Паспортны хуулбар
  • Санхүүгийн баталгаа: 1 семестр суралцах бол – 500,000 йен, 2 семестр суралцах – 900,000-1,000,000 йены баталгаа гаргана
  • 3 хувь цээж зураг

Суралцах хугацаа: 1-2 семестр /өөрийн хүсэлтээр/

Оюутны тоо: 2

Төлбөр: Сургалтын төлбөрөөс чөлөөлнө. Дотуур байр болон бусад зардлыг оюутан өөрөө хариуцна.

Тэтгэлэг: JASSO сангийн тэтгэлэгт хамрагдах боломжтой /шалгарсан тохиолдолд/

http://www.tufs.ac.jp/english/intlaffairs/exchange_in/program/scholarship.html

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16:00 цаг хүртэл.

Хичээлийн хөтөлбөр:

http://www.tufs.ac.jp/english/admission/non-degree/exchange/overview.htmlhttp://www.tufs.ac.jp/english/student/international_student/Japanese_Program.html

Оюутан, төгсөгчийн хэлтэс нь шаардлага хангасан оюутныг нэр дэвшүүлж, Токиогийн гадаад хэлний их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт илгээх аж. Тэнцсэн оюутан онлайн өргөдөл, бусад нэмэлт баримтыг их сургуулиас шаардсаны дагуу дахин бүрдүүлэн илгээхийг анхаарна уу.

Хүсэлт гаргагч нь өөрийн бүрдүүлсэн материалыг МУИС-ийн  хичээлийн II байр 216 тоот Оюутан, төгсөгчийн  хэлтэст өөрийн биеэр авчирч өгөх ба өөрийн материалыг нэг багц PDF файл болгон studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж авна уу:

Эх сурвалж: МУИС-ийн Оюутан, төгсөгчийн хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button