НИЙГЭМ

Залилах гэмт хэрэг нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрлээ

Цагдаагийн байгууллагын статистик мэдээгээр Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн гаралт нэмэгдэж, нийт гэмт хэргийн 14-16 хувьд хүрчээ.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Монгол банк хамтран өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн иргэдийг залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрх зүй, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хууль зүйн мэдлэг олгох зорилгоор “Ятгах тусам Нягтал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа М.Батмөнх, Монгол банкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Одонтунгалаг, Төлбөр тооцооны газрын бодлого зохицуулалт, үйл ажиллагааны хэлтсийн захирал А.Батсайхан, Монгол банкны холбооны гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нар залилах гэмт хэргийн гаралт, нөхцөл байдал, ангиллын талаар мэдээлэл өгөх зорилгоор хэвлэлийн хурал зохион байгууллаа.

  • 2017 онд 2996,
  • 2018 онд 5372,
  • 2019 онд 7821 залилах гэмт хэрэг тус тус бүртгэсэн байна.

Эх сурвалж: ЦЕГ

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button