ДЭЛХИЙ

Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойрно гэж "NASA” үзжээ

Өнгөрөгч оны есдүгээр сараас эхлэн таван сарын турш шатсаар буй Австралийн түймрийн утаа дэлхийг бүтэн тойроод Австралидаа эргэн ирнэ гэсэн урьдчилсан шинжилгээг АНУ-ын сансар судлалын байгууллага NASA хийсэн байна. Түймрээс ялгарч буй утаа Австралийн зүүн эрэг, тэр дундаа Сидней хотыг бүрхэж хэдэн сарын турш төвлөрсөн бөгөөд сүүлийн өдрүүдэд далайн салхиар дамжин Номхон далай руу хөөгдөж эхэлсэн юм.

Чухал нь, уг түймэр дэлхийн дулаарлын эрчим нэмэгдэхэд асар хүчтэй нөлөөлж байна гэх эрдэмтдийн байр суурь байгаа юм. NASA-ийн судлаачид түймрээс үүдэн хар салхиуд үүсэж байгаа тухай ярьсан байна. Ийм ч учраас хар салхины нөлөөгөөр түймрийн утаа 17.7 километр өндөрт хүртэл хөөрч байгаа бөгөөд, ийм нөхцөлд утаа дэлхийг бүтэн тойртлоо хол явах боломжтой гэнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button