Гадаад мэдээДЭЛХИЙ

Японы Нака голд 19 настай монгол оюутан живж, амиа алдлаа

Японд соршин суудаг монгол залуу живж, амь насаа алджээ.

Тодруулбал, Энэ сарын 7-ны өдрийн /2025.09.07/  14:40 цагийн орчимд Насукарасуяма хотын дундуур урсдаг Нака голын усанд сэлж байсан 19 настай монгол оюутан залуу голд урссан тухай дуудлага 14:40 цагийн орчимд Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.

Амиа алдсан монгол залуу нь найзуудтайгаа голд тоглож байхдаа живсэн байна.  

Насукарасуяамагийн цагдаагийн газрын мэдээлснээр, дуудлага өгснөөс хойш ойролцоогоор нэг цагийн дараа гал сөнөөгчийн нисгэгчгүй онгоц живсэн газраас нь 30 орчим метрийн зайнаас эрэгтэйг олж, аварсан. Улмаар эмнэлэгт хүргэсэн болов ч тусламж авч чадалгүй нас баржээ.

Эх сурвалж: news.yahoo

Д.ЦЭГЦ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Владимир
Владимир

Хайран хүүхэд..ом мани пад мё хум..залуус их хашир байж сурмөар байна...

Мөнхөө
Мөнхөө

18. 19 нас маш эмзэг мэнгэ голлодог нас бдг, энэ насны хүүхдүүдэд маш сайн засал хийлгэх хэрэгтэй, энэ насандаа амь насаа алдах, муу зүйлд орооцолдох гээд бдг.

Back to top button