Нийгэм мэдээ
Тарваган тахал: Мөрөн, Цагаан-Уул сумдын орох, гарах хөдөлгөөнийг нээлээ

Хөвсгөл аймгийн онцгой комисс хуралдлаа. Уг хурлаар Мөрөн, Цагаан-Уул сумаас гарах зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацааг дуусгавар болгохоор шийдвэрлэв.
Тодруулбал, өнөөдөр /2025.09.13/ 16 цагаас эхлэн хөдөлгөөн хэвийн үргэлжилнэ. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хориглоод байсан олон нийтийг хамарсан уралдаан, тэмцээн, арга хэмжээ, хичээл сургалт зэргийг хэвийн зохион байгуулахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэр нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн гарсан бөгөөд тарваган тахлын голомт хумигдсан, аюулгүй болсон гэж үзэж хөл хориог цуцаллаа.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нас барсан хүний амь насыг хэн хариуцах вэ, Олон дахин явуулсан эмнэлэг үү, аймгийн Засаг дарга уу, мэргэжлийн биш БОГ-н дарга уу, Зоонозын дарга уу
Тарваганы махыг тэр хүний амруу хэнч чихээгүй шүү . Дуртайдаа идэж бас тэрнийгээ хэлэхгүй нуусан өөрийнх нь буруу
Таха л гарчихаад байхад ингэж олуулаа нэг дор цуглар даг нь тун буруу шүү ! Онлайнаар хур�##�даач, чаддаггүй юм биш биз дээ !