НИЙГЭМ

Гадаад харилцааны сайд Канадын Элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Катрин Ивкофыг 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр ГХЯ-нд хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр талууд Монгол, Канад нь ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн адил үнэт зүйлстэй бөгөөд хамтын ажиллагааг зөвхөн уул уурхайгаар хязгаарлахгүй эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэг болон спортын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой буйгаа харилцан тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын гуравдагч хөрш, уул уурхайн салбар дахь томоохон хөрөнгө оруулагч Канад Улсын олборлох салбарын шилдэг менежментийг нэвтрүүлэх, хүний эрх, эмэгтэйчүүд, охидын эрх, тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албаны чадавхийг сайжруулах зэрэг салбарын хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтээ илэрхийлэв.

Элчин сайд К.Ивкоф хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бүхий л чиглэлээр хөгжүүлэх, ялангуяа Канадын хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийн төлөө ажиллахаа нотлов.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button