Өчигдөр 22 цаг хүртэл үргэлжилсэн эрэл долоо дахь өдрөө эхэллээ

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг хайх эрлийн ажиллагаа долоо дахь өдрөө эхэллээ.
Эрэн хайх ажиллагаанд Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд оролцож байна.
Өчигдөр /2025.09.22/ ''Сайхан мод'' гэдэг газраас баруун хойд зүгт 4-5 км радиуст явганаар самналт хийсэн бол үдээс хойш албаны хүмүүсээр ахлуулсан 6 хүн 6 морьтой хайсан. Мөн песлонк загварын Ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй алга болсон газраас зүүн урд зүгт 3км-т "Давааны нарийны бэл" гэдэг газраар хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэргээр, Цагдаагийн алба хаагчид явганаар мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлж нийт 13 км газар явганаар болон морьтойгоор эрэл хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт түр зогсоосон юм.
Хээрийн штабт 3 алба хаагч, 3, 4 дүгээр бүлэг үдээс хойш штаб дээр ажиллаж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын албан хаагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа иргэд болон ар гэрийн хүмүүст сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулж ажиллажээ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ алга болсон хүүг ээжтэйгээ ахтайгаа хамт хоол хүргэхээр явахыг харж байсан хүн хэн хэн байсныг мэдэх хүмүүс байна уу?
Машиндаа 2хүүхэд үлдээгээд нөхөр лүүгээ явахад тэр хавьд хүн байсан болов уу; энэ хүүхдийг хулгайлсан байж тун болзошгүй мэт
Еэ дээ, одоо больсон нь дээр байх аа. Энэ чинь сайн дураараа та-л та-лаасаа цуглаад голын тохойн хог цэвэрлэхтэй адилгүй. Миний бодоход тэр ээж л их сэжигтэй. Түүнийг сайн байцаах хэрэгтэй юм шиг л санагдаад байна.