НИЙГЭМ

Жүжигчин Р.Анхнямын сонирхолтой зөвлөгөө

Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхням цахим хуудсаараа дамжуулан монгол түмэндээ нэгэн зөвлөгөө өгчээ.

Өдрийн мэнд ээ.
Бүр хэлмээр санагдаад хэл загатнаад болдоггүй ээ. Бидний үндэсний уламжлалт сайхан баяр Цагаан сар сар гаруйн дараа болохнээ. Бүх хүмүүс л эрвийх дэрвийхээрээ бэлдээд эхэлж байх шиг байна. НӨГӨӨ БЭЛЭГНИЙ АСУУДАЛ шүү дээ. Үндэсний үйлдвэрлэгчид маань бас эрвийх дэрвийхээрээ бэлгээ гаргаад ирсэн байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье бүгдээрээ. Жишээ нь, манайх бол харж байгаад мөнгөн дор тавьж өгөх юм нийтээр нь аваад тавьчихдаг. Тэгээд л дээр нь тавьж өгөх мөнгөний тоо нь нэмэгдэж, хасагдаад явна. Мөнгөө харин 1000, 5000, 10000 болгоод эртхэн банкинд шинэ мөнгөөр солиулчих хэрэгтэй. Эсвэл сайхан дугтуй аваад дотор нь хийгээд өгчихвөл цэвэрхэн байдаг.

Одоо чинь цаг өөр болсон. Сүүлийн үеийн залуучууд чинь өөр өөртөө тохирох саван шампунь, оймс гутлаа өөрсдөө өөртөө тохируулж сонгодог болсон. Тэгээд биднийг хаа хамаагүй юм бэлэглэхээр соёлтой хүмүүжилтэй нь дотроо яаж байгаан болдоо л гэж бодно, соёлгүй нь бол шууд хэлнэ. Ер нь бол энэ баяр маань ах дүү амраг садантайгаа мэнд усаа мэдэлцээд, хөгшдөө сайхан хүндэтгэдэг баяр болхоос мөнгө төгрөг, мах шөл бэлэг сэлтээр уралддаг баяр биш шүү дээ. Юм бэлдэж бэлэг өгч сурсан хүмүүст эхний нэг жилдээ жаахан эвгүй л санагдана, сүүлдээ сурчихна. Өөрчлөлтөө өөрсдөөсөө л эхлүүлэхгүй бол ингээд л яваад байвал яваад л байна. Баярыг их хүндрүүлэхгүй л тэмдэглэж сурцгаая. Бид нар уг нь чадна л гэвэл чаддаг шүү дээ.

https://www.facebook.com/ankhnyamr/photos/a.392413404254186/1415483578613825/?type=3&theater
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-15 17:15

Санаа бол зөв байна. Бүгд хэрэгжүүлэхгүй бол ялгарна. Монголын бэлэг их үнэтэй тиймээс Хятадаас зөөж байна. Үүнийг зогсооход

zohcin
zohcin
2020-01-15 19:31

Tegvel estoi amar baina yamar saihan yrialaga sanaa ve

Зочин
Зочин
2020-01-15 23:04

mongoliinhoo hairtsagtai chiher shoklad marm#lad ba uuttai chiheren deer 2000-5000-g taviad uguhud boloo doo.hyatad yum bvv av.

Холбоотой мэдээ

Back to top button