Улс төрийн мэдээ

Д.Амарбаясгаланг сонгосон үйл явц дахь гурван “но” ба талуудын тайлбар

Д.Амарбаясгаланг намын даргаар сонгосон МАН-ын Бага хурлын процесс хууль, дүрэмд нийцсэн эсэх асуудлаар талууд байр сууриа илэрхийлж байна.

Үндсэндээ энд гурван асуудал анхаарал татаж байгаа.

Нэгт, тооллогын комисс журам баталсан. Энэ нь аль нэг нэр дэвшигч нь гуравны хоёрын санал аваагүй бол, олонхын санал авсан нэр дэвшигч дээр ахин санал хураана гэсэн агуулгатай. Улмаар Д.Амарбаясгалан эхний санал хураалтад илүүрхсэн тул зөвхөн түүний нэр дээр ахиж санал хураасан.

Хоёрт, МАН-ын дүрэмд “...хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр” гэж бий. Харин хоёр дахь санал хураалтын өмнө цөөнгүй гишүүн хурлыг орхин гарсан. Тэд ирцэндээ орчихсон, эхний санал хураалтад оролцчихсон гишүүд. Гэвч тэднийг ирцээс хасаж, шинээр ирц бүрдүүлээд санал хураасан.

Гуравт, уг дүрэмд “...намын даргын орон гарсан бол” гэж бий. Энэ бол Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгч, түүнийг баталж тогтоол албажсан нөхцөлийг хэлнэ. Харин Бага хурал дээр Л.Оюун-Эрдэнэ өргөдлөө өгнө гэж амаараа мэдэгдсэн ч чөлөөлөгдсөн тогтоолыг нь батлаагүй байхад дараагийн даргын асуудлыг хэлэлцсэн.

Яг ийм гурван асуудалд талууд өөр өөр тайлбар хэлж байгаа юм.

Тооллогын комиссыг ахалсан УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангийн хувьд,

  • Журмаа хэрхэн батлах нь тооллогын комиссын бүрэн эрх гэж тайлбарлалаа. Нөгөө талаас бол энэ журмыг хурлын гишүүдээр хэлэлцэн батлах ёстой байсан хэмээн маргаж байна.
  • Хоёр дахь санал хураалтын өмнө Г.Занданшатар сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Гараар тоолъё гэхэд нь ч тоолсон, дүн яг мөргөсөн. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр авирлаж эхэлсэн тул хаяж гарсан гишүүдийг хүлээлгүй хоёр дахь санал хураалтыг эхлүүлсэн гэлээ. Харин нөгөө талаас, нэгэнт хэлэлцэж буй асуудал нь нэг тул хуралдааныг орхиж гарсан гишүүдийг эсрэг саналаар бүртгэж тооцох ёстой байсан гэж байгаа юм.
  • Л.Оюун-Эрдэнийг өргөдлөө өгч, тогтоолыг нь баталчихсан байсан гэдгийг мөн хэллээ. Нөгөө талаас зөвхөн амаараа мэдэгдсэн, тогтоолыг Бага хуралд танилцуулж албажуулаагүй байхад шинэ даргын асуудлыг яриад эхэлсэн нь зөрчилтэй хэмээж байна.

Тэгэхээр Д.Амарбаясгаланг намын даргаар УДШ бүртгэх эсэхийг энэ гурван процессыг хууль зүйн үүднээс шалгаж мухарласны дараа шийдэх нь. Одоогоор дүрмийг өөр өөрсдийнхөөрөө тайлбарлаж байгаа, хоёрт хуралдаан хаалттай явагдсан учир дүгнэх бололцоо бага байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud

Зочин
Зочин

UGAASAA BUZARIIN NAM DAA

Владимир
Владимир

Яах аргагүй л луйвар болжэээ..төр барьж буй намын сонгууль тул төрийн эрхийг булааж байгаа мэт эвгүй л үйлдэл болсон тул Eрөнхийлөгч, порокурор шүүх анхааруулга хандуулах шаардлашатай ..МАН дээгүүрэээ бузаршжэээ.өрд түмэн халаглаж байнадаа...

Зочин
Зочин

Ялагдчихаад новширч байх шив дээ . Чихрээ булаалгасан жоохон хүүхэд шиг мэдрэл мэдрэл юм яриад ...

Холбоотой мэдээ

Back to top button