"Гэрэгэ" тауэрт О.Амартүвшин, Н.Цэрэнбат, Т.Дүүрэн нар ямар хамаатай вэ

“Гэрэгэ” тауэрийн 14, 15 давхрыг “Хэро” энтертаймент хэрхэн авсан талаарх мэдээлэл МАН-ын Бага хурлыг угтсан улс төрийн хүрээнд багагүй анхаарал татсан.
УИХ-ын гишүүн Б.Энхбаярын хэлснээр, сүрдүүлгийн, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн гэсэн.
Араас нь МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, дараагийнх нь Ерөнхийлөгч асан Т.Дүүрэн нар сошиал орчинд зэрэгцэн пост бичиж, байр сууриа илэрхийлсэн байдаг.
“Гэрэгэ” тауэрын газрын мэдээллийг шалгаж үзэхэд ААН биш хувь хүний нэр дээр бүртгэлтэй аж.
Тухайлбал, иргэн Д.Сүхбаатарын нэр дээр байх агаад газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээгээ 2024 онд сунгаж, 2039 он хүртэл болгожээ.
Харин “Гэрэгэ тауэр”-ыг “Герман стандарт” гэж компани барьсан аж. Энэ компани мөн “Гэрэгэ вилла” орон сууцны төсөлд ажилласан.
Харин “Герман стандарт”-д нь БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан О.Амартүвшин, Д.Баттулга нар хувь эзэмшдэг юм байна.
Нэг ёсондоо Н.Цэрэнбат, О.Амартүвшин нарын барилга гэж болно.
О.Амартүвшин “Бид ярьж хөөрөөд л худалдсан. Тухайн үед ам.долларын ханш 1200 төгрөг байсан гэхээр хэн хэндээ боломжийн хэлцэл байсан. Дараа нь дахиад нэмж нэг давхар авах болоход мөн л тохироод авч, өгөлцсөн. Энд ямар нэг дарамт шахалт огтоос байгаагүй” гэсэн юм.
Тэгвэл Т.Дүүрэн “14 давхрыг нь Н.Цэрэнбат, О.Амартүвшин нар хууль бусаар өгч авалцан, үүнийгээ надаар хөөцөлдүүлж, үр дүнд нь барьж хорьсон. Үүнийг ил гаргахгүй гэдэг тохироогоор, найз нараас өгсөн чиглэлийнх нь дагуу өөр хэрэг хүлээж суллагдсан. Найз нөхөд минь дээгүүрээ тохироо хийн намайг дахин золигт гаргаж байгаа аж” хэмээсэн байдаг.
“Гэрэгэ тауэр”-т ямар ч хамаагүй Т.Дүүрэн яагаад энэ асуудалд холбогдох гэвэл сонин. Тэгвэл Т.Дүүрэн нь Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байжээ.
Энэ үедээ 3.5 тэрбум төгрөгийн гэрээг шаардлага хангаагүй ХБНГУ-ын компанид өгсөн гэдэг үндэслэлээр АТГ-аас шалгагдаж, цагдан хоригдож байгаад суллагдсан юм. Батлан даалтад гарсан гэж мэдээлэгдэж байсан.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас нэг өдрийн өмнө баривчлагдаж, шинэ Ерөнхийлөгч сонгогдсон хойно суллагдсан явдал нь яах аргагүй анхаарал татдаг. Нөгөө талаас Т.Дүүрэн нь танхимын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин ажиллаж байхад дэргэд нь Гүйцэтгэх захирлын алба хашсан юм.
Т.Дүүрэнгийн холбогдсон хэрэг Н.Цэрэнбатад хамаатай гэхээр энд ямар нэг сэжим байхыг үгүйсгэхгүй.
Ямартай ч “Гэрэгэ тауэр” бол Н.Цэрэнбат, О.Амартүвшин нарынх юм байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud
Цэрэнбат Амартүвшин нараас жийгдсэн Дүүрэн бас энхбаярдаад эхэллээ хуучин UFC
Цэрэнбат шагналаа авч оюутолгойн ТУЗ н гишүүн болж өндөр цалинтай жаргах болсон
Увсынхан ай
Ter nutgiin dulitraa daadaid uchir ih bii , bas l saidiin suudal goroilgoh sanaatai bg bizdee ,.