Б.Баярбаатарын алагчлал
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар намынхаа Бага хурлын дараа, өчигдрийн даваа гарагт улс төрийн шинжтэй хэд хэдэн мэдэгдэл хийлээ.
Уг нь тэрбээр ирээдүйтэй залуу улстөрч, зарчмын байр суурь хатуу, аливаад бүтээлчээр ханддаг нь анзаарагддаг. Гэвч албан тушаал нь давхар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга гэдгээр явдаг. Тэгэхээр тэр улс төрийн зорилгоор алагчилж ажиллаж болохгүй юм.
Өчигдрийн тухайд УИХ-ын гишүүн Б.Энхбаярын талаар, цаашлаад Бага хурлын үеэр хаалга үүд түгжсэн гэх асуудлаар ч дуугарсан. Хурал удирдсан, бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ дуугараагүй байхад шүү дээ. Энэ талаар ярих эрх нь нэг бол МАН-ын хувь гишүүнээр, нөгөө бол Ёс зүй, дэгийн байнгын хорооны даргаар байх учиртай.
Ёс зүй, дэгийн байнгын хорооны үйл ажиллагаанд нэг анхаарал татах зүйл байдаг нь, заавал өргөдөл гомдол ирж байж ажилладагт бий.
УИХ-ын гишүүн хүн хэчнээн балмад авирлав ч гомдол ирээгүй бол Б.Баярбаатар юу ч хийхгүй гэсэн үг. Нэг иймэрхүү байдлаар өөрөө ч тайлбарлах юм билээ.
Тийм ч учраас гэмт хэрэгт холбогдсон Дав.Цогтбаатар, өдийг хүртэл асуултын тэмдэг хэвээр явж байгаа Э.Болормаа, цаашлаад хувийн амьдралаа хэтийдсэн зүй бус үгсийн хамт олон нийтийн сүлжээнд дэлгэдэг М.Нарантуяа-Нара, чуулгандаа огт суудаггүй Х.Баттулга, сэтгүүлч рүү “Битгий хуц” гэж орилдог Б.Дэлгэрсайхан гээд олон хүн дээр арга хэмжээ авдаггүй. “Гомдол ирээгүй” л гэдэг.
Атал улс төрийн асуудал босоод ирэнгүүт тэр ч үүд түгжсэн, энэ ч зүй бус үйлдлээ хэтрүүлсэн гээд нэрлэж цоллоод зогсож баймгүй. Мэдээж МАН-ын Бага хурал угтсан улс төр намаа татаж унагангаа дөхсөн. Б.Энхбаяр хэтэрсэн үү хэтэрсэн, хэтрүүлсэн үү хэтрүүлсэн.
Гэлээ гэхдээ өөрийн албан тушаал, эрх мэдлийн өмнөөс дуугарахдаа алагчлахгүй байх, улс төрийн нөхцөл байдалд өөрөө яг дуугарах эсэх гээд бүтээлчээр бодож сурах нь түүн шиг залуу улстөрчид хэрэгтэй.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
харваас өөрийн байр суурьгүй пялдага нөхөр байна, эхтэйгээ адил хошин шог гар уу
харинтийм Энхбаярыг намаас хөөхөөр төлөөлөгчид өргөдөл гаргаж байгаа сураг байна ч гэх шиг хошин шог цаашаа
Энэ нөхөр хяналт шалгалтын хүн гээ биздээ зүгээр маск продакшны нөхдүүдээс долоон дор юм ярих юмаа хаанаас орж ирсэн арын хаалганы нөхөр вэ
Тэнэг новш өарөө хуөль зөрчиж байсан ёиз дээ
Энэ нөхрийг ийм адгийн тэнэг гэж бодсонгүй, Сансармаа сайн ажиглаж зөв дүгнэлт хийжээ. Бүр мэнгэт Нямдоржийн тушаалаар Энхбаярыг намаас хөөнө гэж бүлтрэв, тэр байтугай бага хурлын гишүүдийн гарын үсэг цуглуулж яваа ч бололтой
Энхбаярыг Их Хурлын гишүүний биш намынхаа гишүүний үүднээс ёс зүйн асуудлыг Баярбаатар яриад байсан биз дээ