Нийгмийн

ХУУЛЬ: Хүүхдийн дэргэд архи уувал 300 мянган төгрөгөөр торгох заалттай

Согтууруулах ундаа нь хүн төрөлхтний дунд олон зуун жилийн турш, өргөн хэрэглэгдэж ирсэн хүнийг донтуулах, сэтгэцэд нөлөөлөх шинж чанартай бодис юм. Үүнийг хэтрүүлэн хэрэглэх нь хувь хүний эрүүл мэндэд шууд хортой төдийгүй гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчдад дам байдлаар хор хөнөөл учруулж, улмаар нийгэм, эдийн засагт дарамт үүсгэдэг байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийд 1 жилд 3 сая, өөрөөр хэлбэл, 1 минутад 6 хүн нас барж байна. Эдгээр хүний 4 хүн тутмын 3 нь эрэгтэй байна. Мөн 2016 оны байдлаар дэлхийн 15, түүнээс дээш насны 1 хүн жилд 6.4 литр “спирт”1 хэрэглэж байгаа тооцоо гарчээ.

Монгол Улсад архидан согтуурахтай тэмцэх хуулийг 2000 онд батлан мөрдөгдөж байгаа бөгөөд бусад холбогдох хууль, журамд архины хэрэглээ, үйлдвэрлэлийг хязгаарлах, зохицуулах талаар тусгасан байдаг.

Тухайлбал, Зөрчлийн хуулийн 6.20 дугаар зүйл, Хүүхдийн эрхийг зөрчих гэсэн хэсгийн 9 дүгээр заалтад “Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-01-16 16:32

Гудамжинд хөгшин з�##�уугүй маш их хүн архи ууж байна.

Зочин
Зочин
2020-01-21 15:58
Reply to  Иргэн

Зөвхөн танай гудамжинд

Гэртээ суудаг нэргүй бэр
Гэртээ суудаг нэргүй бэр
2020-01-17 14:00

Өөр газар уучихаад аймшигийн үнэрээ гэрээр нэг тараагаад юуч болоогүй юм шиг хүүхдүүдтэй тоглоод байдаг хүмүүсийг яах ёстой вэ.

Зочин
Зочин
2020-01-21 15:57

Хүүхдүүдтэй тоглоод явж байгаа бол болж л байнашд

Хундага
Хундага
2020-01-19 09:00

Гэртээ оройн хоолны дараа нэг хундага ууж болох уу?

Зочин
Зочин
2020-01-21 15:57
Reply to  Хундага

Болно болно

Холбоотой мэдээ

Back to top button