НИЙГЭМ

Ерөнхийлөгч Х.Баттулга Швейцарийн эдийн засгийн чуулганд оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нэгдүгээр сарын 20-ноос 24-ний өдрүүдийн хооронд Швейцарийн Давос хотноо болох дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно. 1971 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтаар дэлхийн нийтийн өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн асуудлыг олон орны удирдагчид хэлэлцэж, шийдвэрлэх гарц эрэлхийлдэг.

АНУ-ын Цагаан ордоны мэдээлж буйгаар "Давосын” чуулганд Ерөнхийлөгч Дональд Трамп болон тус улсын Сангийн сайд, Худалдааны сайд, Худалдааны зөвлөх тэргүүтэн албан тушаалтнууд оролцох юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button