НИЙГЭМ

Авилгатай тэмцэх газраас сурагчдын дунд илтгэх ур чадварын тэмцээн зарлалаа

Авлигатай тэмцэх газар нь “Залуус өөрчлөлтийн төлөө” ТББ, “Хуулийн хөтөч” клубтэй хамтран ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд илтгэх ур чадварын нээлттэй тэмцээн зарлалаа.

"NEW GENERATION-NO CORRUPTION” илтгэх ур чадварын нээлттэй тэмцээнийг хүүхдүүд шударга ёсны тухай өөрсдийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэх, нийгэмд буй шударга бус байдлын эсрэг дуу хоолойгоо олон нийтэд хүргэх үйл ажиллагааг дэмжих зорилгын дор 2020 оны салхийг хагалж ийнхүү зарлав.

Тэмцээн гурван үе шаттай үргэлжилнэ. Оролцогчид нь “Шударга нийгэмд миний оролцоо” сэдвээр 4 минутад багтаан илтгэлээ танилцуулах бөгөөд шилдэг 90 илтгэгчийг ирэх сарын эхээр шалгаруулах юм байна. Шалгарсан 90 илтгэгчийг Авлигатай тэмцэх газраас зохион байгуулах сургалтад хамруулсны дараа “Шударга ёс хөгжлийн үндэс” сэдэвт дараагийн шатанд өрсөлдүүлнэ.

Илтгэх ур чадварын нээлттэй тэмцээний III шатанд шилдгийн шилдэг 9 илтгэгчийг шалгаруулан, “Шинэ үе шударга ирээдүйг бүтээнэ” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, аваргыг тодруулах ажээ.

Уг тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 85880232 дугаарын утсаар тодруулан авах боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: АВИЛГАТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button