ДЭЛХИЙ

Харри, Меган нар татвар төлөгчдийн мөнгөнөөс дахиж авахгүй

Их Британийн ханхүү Харри, гүнж Меган Мэркл нар хатан хааны ордноос өрх тусгаарлаж, өөрсдийн гэсэн шинэ амьдралыг эхлүүлэх уламжлалт бус, шинэ шийдвэр гаргасныг нь хатан хаан хүлээн зөвшөөрсөн юм. Тэрбээр, "Тэд үргэлж манай гэр бүлийн үнэ цэнтэй гишүүд хэвээр байх болно” гэж энэ талаарх мэдэгдэлдээ цохон тэмдэглэж байсан.

Харин уг шийдвэрийг гаргаснаар ханхүү, гүнж нар "Сассексийн гүн, гүнгийн ахайтан” гэх цол, хэргэмээс гэрээнд заагдсаны дагуу татгалзах хэрэгтэй болохын дээр Британийн Засгийн газраас ямар ч санхүүжилт авах боломжгүй болох аж. Харин залуу хосууд үүнийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд татвар төлөгчдийн мөнгөнөөс дахиж авахгүй, мөн өнгөрсөн хугацаанд авснаа эргүүлэн төлнө гэж мэдэгдсэн байна. Өөрөөр эхлбэл тэд Виндсорын шилтгээний ойролцоох өөрсдийн байшинд засвар хийхэд уг төсвөөс 3.1 сая орчим ам.доллар авснаа эргүүлэн төлөх юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button