НИЙГЭМ

2019 онд III эмнэлгийн хамт олон Монголд хийгдэх боломжгүй таван мэс ажилбарыг хийжээ

Үндэсний хэмжээнд тархи, зүрх судасны нарийн мэргэжлийн оношлогоо, эмчилгээг голлон үзүүлдэг Улсын гуравдугаар төв эмнэлэг өнгөрөгч 2019 онд Монголд хийгдэх боломжгүй байсан нийт зургаан төрлийн мэс ажилбаруудыг амжилттай нэвтрүүлсэн байна. Үүнд,

  • Зүрхний хэм алдагдлыг дурайн авайн катетр хагалгаагаар эмчлэх аргыг нэвтрүүлснээр 11 хүүхэд эдгэрсэн.
  • Хүүхдийн нүдний торлог бүрхэвчинд мэс ажилбар хийсэн.
  • Зүрхний гол судасны төрөлхийн нарийсалттай нярайд CT аппаратын тусламжтай мэс ажилбар хийсэн.
  • Зүрхний цочмог шигдээний хүндрэлээс шалтгаалж хөхлөг булчин нь урагдсан өвчтөнд цусны хиймэл эргэлт үүсгэн, нээлттэй мэс ажилбар хийснээр зүрхний хоёр хавхлагыг сольсон.
  • Зүрхний титэм судасны бөглөрөлттэй өвчтөний шохойжсон хэсгийн сэтгэж, цусан хангамжийг сэргээх мэс ажилбар хийсэн

зэрэг багтаж байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-01-19 17:22

3,5,6 гэсэн тоонууд ялгаатай бөймар...

Холбоотой мэдээ

Back to top button