ДЭЛХИЙ

83 настай эмэгтэй нөхрөө нас барсны дараа насанд хүрэгчдийн киноны жүжигчин болжээ

ГАДААД ЕРТӨНЦИЙН СОНИН ХАЧИН - Японы насанд хүрэгчдэд зориулсан кино зах зээлд залуу жүжигчид илүүтэй амжилт олдог талаар найруулагчид нь ярьдаг. Тэгвэл 83 настай эмэгтэй тус салбарт хүч үзэж эхэлснээсээ хойш гялалзсан амжилтыг бий болгоод байгаа гэнэ.

China Press сонинд бичсэнээр, Огасавара Юуко хэмээх эл эмэгтэй оффисын ажилтан аав, гэртээ сууж ахуй ажлаа авч явдаг ээжийнхээ дэргэд чигч нямбай хүмүүжлээр өсжээ. Тэрбээр гэрлэж хоёр хүү, нэг охин төрүүлсэн байна. Огасавара өөрийнхаа амьдралыг ээжийнх шигээ эгэл даруу өнгөрөх нь гэж бодож байсан ч, удалгүй эргэлт болсон шинэчлэлийг өөртөө хийсэн гэнэ.

Түүний нөхөр элэгний дутагдал өвчнөөр 57 настайдаа өнгөрсний дараа эмэгтэй нэлээдгүй хэсэг хугацаанд сэтгэлзүйн хувьд хүнд нөхцөл байдлыг туулсан байна. Ингээд хоёр жилийн дараа өөрийн гэсэн ресторан нээн ажиллуулж, өөдрөг амьдарч эхэлжээ. Нэг өдөр ресторанд нь үйлчлүүлсэн бүсгүй түүнд порно кинонд тоглож үзэх санал тавьсан байна. Огасавара эхлээд татгалзсан ч, порно сайтуудаар зочилж үзсэнийхээ дараа үзээд алдахаар шийдсэн гэнэ.

Чингээд, "Хэрвээ би тоглох юм бол, хөгшин эртэй унтахгүй шүү. Залуу, царайлыг эрийг л хүсэж байна” гэж продюсертээ хэлж байсан тухай нь хэвлэлд бичсэн байна. Ингэж тэр 81 настайдаа порно жүжигчний карьерийг эхлүүлсэн бөгөөд өнөөдөр түүний кино эрэлт өндөртэй зарагддаг гэнэ.

Х.ЭРХЭС

ЭХ СУРВАЛЖ: WORLD OF BUZZ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button