ДЭЛХИЙ

АНУ-ын Оросын асуудал хариуцсан даргыг огцруулжээ

АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Орос, Европын асуудал хариуцсан захирал Эндрю Пик албан тушаалаасаа огцорчээ. Bloomberg агентлагийн мэдээлж буйгаар, түүнийг өнгөрсөн баасан /2020.01.17/ гарагт Цагаан ордоноос чөлөөлсөн бөгөөд, аюулгүй байдлын тандалт судалгаа, урьдчилсан таамаглалын асуудал дээр хариуцлагагүй ажилсан хэмээн түүнийг түдгэлзүүлсэн аж.

Тодруулбал, ОХУ-ын Засгийн газарын огцрох тухай асуудлыг урьдчилж мэдээгүй гэх үндэслэлээр Эндрю Пикийг хариуцлага алдсан хэмээн үзсэн тухай эх сурвалжууд мэдээлж буй юм.

Эндрю Пикийн хувьд өнгөрөгч оны нэгдүгээр сараас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж эхэлсэн бөгөөд, үүнээс өмнө Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн албан тушаалыг хашиж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x