ДЭЛХИЙ

Хятад дахь нууцлаг вирусийн 139 шинэ тохиолдол бүртгэгдлээ

Өнөөдөр /2020.01.20/-ийн шинэчлэгдсэн мэдээгээр БНХАУ-д дэгдээд буй нууцлаг вирусийн халдварын тохиолдол 139 болж, амь насаа алдсан гурав дахь тохиолдол нэмж бүртгэгджээ. Мөн өмнө өмнө бүртгэгдэж байгаагүй хотуудаас шинэ тохиолдлууд илэрсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.

Тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын албан мэдээлэлд Бээжин хотоос хоёр, Шинжэнь хотоос хоёр өвчтөн бүртгэгдсэн гэх. Гэвч гаднын орнуудын цахим хэрэглэгчид хэдэн зуу биш, хэдэн мянган тохиолдол аль хэдийнэ бүртгэгдээд буйг Засгийн газрын бодлогоор нуун дарагдуулж буй гэх байр суурийг баримталж байгаа.

Хэдийгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тус нууцлаг вирусийг Корановирус гэж нэрлэхээр тогтоод буй ч, үзүүлж буй шинж тэмдэг нь 2002 онд дэгдсэн САРС-ын халдвартай төстэй байгаа юм. Тухайн үед мөн Хятад улсаас эхлэн тархсан уг вирусийн халдвараас шалтгаалж дэлхийн хэмжээнд 800 хүн амь насаа алдсан юм. Иймд шинэ вирусийг САРС мөн гэж үзэх хандлага ч одоо хэр байсаар байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button