Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ газрын ховор металлын хамгийн том хэлцлүүдийг Төв Ази руу чиглүүлж, Казахстантай 17 тэрбум ам.долларын гэрээг үзэглэлээ

АНУ болон БНХАУ-ын худалдааны дайнд Бээжин газрын ховор металлыг хөшүүрэг болгон ашигладаг. БНХАУ нь дэлхийн газрын ховор металлын салбарт ноёрхдог улс. Олон улсын шинжээчид газрын ховор металл Бээжин Вашингтоны эсрэг ашиглаж болох хамгийн том хөзөр болсон гэж үзэж буй. Ийм учир Вашингтон газрын ховор металлын нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх хүсэлтэй байгаа.

Трампын захиргаа энэ сарын сарын 6-нд АНУ-ын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой ашигт малтмалын жагсаалтад 10 зүйл нэмсэн. Үүнд цахилгаан тээврийн хэрэгсэл, цахилгаан сүлжээ, мэдээллийн төвүүдэд чухал зэс болон ган үйлдвэрлэлийн кокс түлш хийхэд ашигладаг металлургийн нүүрс багтжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт Төв Азийн таван орны удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзсан. Тэрхүү уулзалтаар худалдаа, дипломат харилцаа, ашигт малтмалын томоохон хэлцлүүд хийсэн юм.

Трампын хамт тус уулзалтад Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс нар оролцсон. Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Узбекистаны ерөнхийлөгч нар харилцааны шинэ эрин үе ирснийг зарласан байна. Харин Трамп АНУ-ын Төв Азитай тогтоосон харилцааг урьд өмнөхөөсөө илүү хүчтэй болгохыг зорьж буйгаа мэдэгджээ.

Трамп "Харамсалтай нь АНУ-ын өмнөх ерөнхийлөгчид энэ бүс нутгийг огт үл тоож ирсэн. Би энэ бүс нутгийн ач холбогдлыг ойлгож байна, гэхдээ олон хүн үүнийг мэддэггүй" хэмээв.

Тэд төрийн зоог барихаас өмнө Казахстан улс вольфрамын орд газруудын нэгийг АНУ-тай хамтран хөгжүүлэх томоохон ашигт малтмалын хэлцэл байгуулснаа зарласан юм.

Энэхүү хэлцлээр АНУ-ын “Cove Kaz Capital Group” компани Казахстаны төрийн өмчит уул уурхайн компанитай хамтарч компани үүсгэнэ. Тус компанийн 70 хувийг “Cove Kaz Capital” эзэмшиж, уурхайг хөгжүүлэх нийт өртөг нь 1.1 тэрбум доллар байх тооцоо гарчээ. АНУ-ын Экспорт-Импортын банк тус уурхайд 900 сая ам.долларын санхүүжилт олгох сонирхолтой буйгаа илэрхийлжээ.

Дээд хэмжээний уулзалтаас гарсан тохиролцооны гол анхаарал татаж буй нь газрын ховор металлтай холбоотой байв. Харин уулзалтаас гарсан бусад үр дүнг дурдвал Казахстан, Тажикстан, Узбекистаны үндэсний агаарын тээврийн компаниуд 37 хүртэлх Boeing онгоц худалдах болжээ. Мөн Казахстан АНУ-ын компаниудтай 17.2 тэрбум долларын үнэ бүхий 30 гаруй гэрээнд гарын үсэг зурсан байна.

Төрийн нарийн бичгийн дарга Рубио "Бид хямрал болон асуудлуудад анхаарлаа хэт их хандуулдаг. Ийм учраас заримдаа бид сэтгэл хөдөлгөм шинэ боломжуудад хангалттай цаг зарцуулдаггүй. Харин одоо энд шинэ боломж үүслээ. Манай улс орнуудын үндэсний ашиг сонирхол нэгдсэн, сэтгэл хөдөлгөм шинэ боломж” гэж хэлжээ.

Төв Азид одоо ч гэсэн ОХУ, БНХАУ ихээхэн нөлөөлөл үзүүлдэг. Ийм учраас бүс нутгийн орнууд аюулгүй байдлын харилцаагаа тэнцвэржүүлэхийн тулд АНУ-тай харилцаагаа гүнзгийрүүлэхийг зорьж буй.

Вашингтонд болсон энэхүү дээд хэмжээний уулзалтаас өмнө бусад томоохон гүрнүүд Төв Азитай харилцаагаа гүнзгийрүүлэх хэлэлцээ хийсэн. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сард Тажикстанд айлчилж, Төв Азийн удирдагчдын хамт дээд хэмжээний уулзалтад оролцсон. БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин зургадугаар сард Казахстанд айлчилж, бүс нутгийн удирдагчидтай хэлэлцсэн юм.

Мөн Европын Холбоо дөрөвдүгээр сард Узбекистанд тус бүс нутгийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт хийсэн. Уулзалтын хүрээнд дэд бүтцийн хөрөнгө оруулалт болон Төв Азийн газрын ховор металлын нөөцөд нэвтрэх талаар ярилцсан билээ.

Газрын ховор металлыг ухаалаг утас, таблет, сөнөөгч онгоцны хөдөлгүүр хүртэлх бүх орчин үеийн технологид ашигладаг. Төв Азийн орнуудад уран, зэс, алт болон ногоон эрчим хүч рүү шилжих дэлхийн хүчин чармайлтад зайлшгүй шаардлагатай бусад стратегийн ашигт малтмалын асар их нөөц бий. Энэхүү нөөц баялаг нь Вашингтонд дахин анхаарлын төв оров.

Казахстантай вольфрамын хэлцэл хийсэн “Cove Kaz Capital Group”-ийн гүйцэтгэх захирал Пини Алтхаус зурсан гэрээгээ "АНУ-ын чухал ашигт малтмалын хэрэгцээний хувьд томоохон амжилт" гэжээ. Трамп болон АНУ-ын Худалдааны нарийн бичгийн дарга Хауард Лютник нар БНХАУ-ын компаниуд вольфрамын ордыг хөгжүүлэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэлэлцээрт тусалсан гэж Алтхаус “Reuters” агентлагт хэлжээ.

Лондон дахь стратегийн тагнуулын “PRISM” фирмийн шинжилгээний албаны дарга Бен Годвин хэлэхдээ дээд хэмжээний уулзалтын гол сэдэв газрын ховор металл байсан гэсэн юм. Үүний учир нь тус бүс нутгийн удирдагчид Вашингтоны анхаарлыг татах гэж Годвин хэлжээ.

Тэрбээр "Төв Азийн орнууд чухал ашигт малтмалыг хөшүүрэг болгон ашиглаж, бүс нутаг эдийн засагт илүү чухал бусад сэдвүүдэд АНУ-ын оролцоог нэмэхээр ажиллаж байгаа" гэж тэр хэлсэн юм.

АНУ-ын чухал ашигт малтмалд хандуулж буй сонирхол нь бусад үүд хаалгыг нээж эхэллээ. Цагаан ордонд болсон уулзалтуудын дараа Конгрессын гишүүд Жэксон-Ваникийн худалдааны хязгаарлалтыг цуцлах хуулийн төслийг танилцуулсан. Тус Хүйтэн дайны үеийн худалдааны хязгаарлалт нь АНУ-ын Төв Ази дахь хөрөнгө оруулах чадамжийг барьж байгаа гэж зарим хууль тогтоогчид үзэж буй.

Сенатын танхимын Гадаад харилцааны хорооны дарга Жим Риш "Өнөөдөр, бид хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдгээр улсууд өөрсдийн хувь заяаг шийдэх боломжийг бүрдүүлэхэд оройтоогүй байна. Ялангуяа тогтворгүй ОХУ, улам бүр түрэмгий болж буй БНХАУ хөршүүдээ гаргуунд гарган дэлхийн өнцөг булан бүрд өөрсдийн үндэсний ашиг сонирхлыг хэрэгжүүлж байгаа энэ үед” гэж хэлжээ.

Монгол Улс өнөөг хэр газрын ховрын элементийн ордуудаа хөдөлгөж чадаагүй хэвээр

Монгол Улсын хувьд 3.1 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үздэг. Тухайлбал, говийн бүсэд орших Мушгиа худаг, Хотгор, Луугийн гол гэсэн 3 ордод хөнгөн төрлийн газрын ховор элемент давамгайлсан буюу нэг төрлийн хүнд газрын ховор элемент агуулж буй.

Баруун бүсэд буюу “Халзан бүрэгтэй” ордын онцлог нь хүнд болон хөнгөн газрын ховор элементийг аль алийг нь агуулдаг бөгөөд Монголд байдаг энэ төрлийн 6 ордын нэг. Мөн үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий 3 өөр металл агуулдаг нь Тантал, Необий, Цирконий бөгөөд эдгээр нь үйлдвэрлэлийн маш чухал буюу газрын ховор элементээсээ илүү орчин үеийн үйлдвэрлэлд ашиглагддаг элемент юм. Уг Халзан бүрэгтэй ордод геологийн нөөц нь 1.2 сая тонн гэж тогтоосон бөгөөд ингэхдээ Циркон, Необийн газрын ховрын элементийн орд гэж тогтоогдсон билээ.

Газрын ховрын элементийн нөөцөөр дэлхийд долдугаарт бичигддэг манай улсын талаар Британийн Геологийн Судалгааны Хүрээлэнгээс гаргасан мэдээлэлдээ “Монгол Улс голлох эрдэс баялгийн бүс нутагт зүй ёсоор багтдаг учир түүхийн эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой боловч боловсруулалт, нийлүүлэлтийн харилцаа холбоог илүү сайжруулахад анхаарах шаардлагатай” гэсэн юм. Иймээс бид газрын ховрын элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц боломжоо ашиглаж чадвал ойрын ирээдүйд энэ талбарт шинэ тоглогч болох боломжтой.

БНХАУ газрын ховор элементийн олборлолтын бараг 70 хувь, боловсруулалтын 90 орчим хувийг хийдэг. Төв Ази урт хугацааны эх үүсвэр болж болно. Үүнээс энэхүү шинэ хөрөнгө оруулалт ашигт малтмалын нөөцөө хөгжүүлэхэд тусална гэж Төв Азийн орнуудад илүү өндөр найдлага тавьж байна.

Эх сурвалж: RFE

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Манайх өөрсдийнхөө газрын ховор элементээ ашиглаж чадв�##� тийм сайхан боломж байна даа гэтэл дандаа улстөрчид ашиг хайгаад гацаагаад байдаг нь харамс�##�тай шүү

Зочин
Зочин

USA ch ene gazriin hovor metal deer hytadtai uraldaj bna daa tiim bolhoor l Central Asia ruu handaj bgaa bh

Зочин
Зочин

Бид өөрсдөө ийм баялагтай байж гадныхан л олборлож ашигладаг нь харамс�##�тай үнэхээр шударга бус

Зочин
Зочин

Hytad barag delhiin 70 huviig hiij bga gsn chine aimar monopol yum daa iim ued Mongol ashiglah heregtei

Зочин
Зочин

Монгол улс газрын ховор элементийн баялгаа хөдөлгөвөл эдийн засагт жинхэнэ өсөлт гарна гэж боддог

Зочин
Зочин

Ene Trump uulzalt ch ih strategiin ach holbogdoltoi bna daa zugeer l ajiltai ailiin uulzalt bish

Зочин
Зочин

Бээжин энэ сэдвийг хөшүүрэг болгож АНУ-тай шах�##�т үзүүлж байгаа нь илт бна ш дээ

Зочин
Зочин

Kazakhstanii tungsten project ch neeree tom hereg bolson bna amerikchuud ashigtai orj irj bna

Зочин
Зочин

Манай улс ч бас иймэрхүү хөрөнгө оруул�##�т татахад оролцох хэрэгтэй байна gej bodoj bna

Зочин
Зочин

Ene PRISM gesen firm analysis n hezee ch hytad negdehgui geed helsen bsan ter unen boltoi

Зочин
Зочин

Mongol chuud odoo neg saihan garaltai uls boloh gej bgaa yedee hugjilduu bolj chadahgui l bna da

Зочин
Зочин

Х�##�зан бүрэгтэй гэдэг чинь уг нь том орд шүү дээ одоо болтол хөдөлгөхгүй байгаа нь сонин

Зочин
Зочин

Ene 1.1 billion dollar project kazakhstan deer herhen yvagdah bol gej sonirhchloo mash tom too shuu

Зочин
Зочин

Baga zereg orchuulj unshsan chini Washington uursdiin ashigt m#ltm#liin chain deer ih ajillaj bna

Зочин
Зочин

Манай говийн Мушгиа худаг чинь цаанаа бол ховор мет�##�лын уурхай болоод хүлээгээд байгаа юм биш үү

Зочин
Зочин

Trump bol strategiin asuudald mash hatuu handdag hun shig sanagddag ene udaa bas tiim bna

Холбоотой мэдээ

Back to top button