НИЙГЭМНийгэм мэдээ

Зүүн аймгуудад цас орж, шуурна

Малчид, иргэд, тээвэрчдэдийн анхааралд: 12-ны өдөр зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, говь, тал, хээрийн нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 11-р сарын 11-ний 20 цагаас 2025 оны 11-р сарын 12-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө зүүн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -24...-29 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр -18...-23 градус, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -13...-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...-7 градус, бусад нутгаар -7...-12 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эхээр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус дулаан, бусад нутгаар 0...-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -7...-9 градус, өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -16...-18 градус, өдөртөө -6...-8 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүлшинэ, ялимгүй цас орно. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -13...-15 градус, өдөртөө -5...-7 градус хүйтэн байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button