УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Х.Булгантуяа чөлөөлөгдөж, УИХ-ын дэд даргаар Ж.Бат-Эрдэнийг, сайдаар Х.Ганхуягийг томилно
Өнөөдрийн чуулганаар,
- Улсын Их Хурлын дэд даргыг огцруулах тухай асуудал /үргэлжилнэ/
- Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай асуудал
- Монгол Улсын 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
- Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох асуудлыг танилцуулах
- Бусад асуудлыг хэлэлцэнэ.
Тухайлбал, Г.Занданшатарыг огцруулсан саналыг Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг ҮХЦ гаргаснаар Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас чөлөөлж, түүний оронд Ж.Бат-Эрдэнийг томилуулахаар УИХ дахь МАН-ын бүлгээс нэр дэвшүүлсэн байдаг.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг томилохоор болсон. Улмаар бүлгийн даргаас чөлөөлөгдсөн Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын дэд даргын суудалд сууна гэгдсэн.
Үүнээс гадна 2021 оноос хойш шадарласан С.Амарсайханыг танхимынхаа эсрэг кноп дарсан учир сайдаас нь чөлөөлж, Х.Ганхуягийг томилохоор болсон билээ. Улмаар дээрх асуудлуудыг өнөөдрийн чуулганаар хэлэлцэх нь.
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.