Н.Учрал: Эдийн засгийн эрх чөлөөтэй Зөрчилдөж болзошгүй 228 хууль байгааг хиймэл оюун ухаанаар тогтоосон

Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын хууль, Зөвшөөрөл мэдэгдлийн хууль түүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийг танилцууллаа. Ерөнхий сайд Г.Занданшатар Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг өргөн мэдүүлэхээ зарласан. Өнгөрсөн 100 хоногт бид энэ хуулийн төсөл дээр ажиллалаа.
Сая ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг өргөн мэдүүлэхдээ нэрлэсэн ДНБ, тэнцвэржүүлсэн орлогын харьцааг 30.6 хувь хүртэл бууруулсан. Нэг ёсондоо нийт ДНБ-ний харьцаа нь багасах тусам хувийн хэвшилд илүү орон зай бий болдог. Өнгөрсөн онд энэхүү харьцаа 37 байсан. Төр бизнесийн үйл ажиллагаанд оролцдог, хувийн хэвшилтэй өрсөлддөг гэдэг шүүмжлэлд бид тоон аргаар хариулт өгөх ёстой.
Тийм учраас энэ харьцааг бид өргөжүүлсэн. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталснаар бизнесийн орчин бүрдэнэ.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 378 хуулиас бид хиймэл оюун ухаан ашиглан их өгөгдөл дээр боловсруулаад эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж байгаа хэдэн хууль, зүйл заалт байгаа талаар үнэлгээ өгсөн. "Зөрчилдөж болзошгүй 228 хууль байна" гэсэн хариулт гарч ирсэн. Үүнийг давж бизнес эрхлэх, гадныхан хөрөнгө оруулах боломжгүйн ойлгомжтой. Мөн "Шууд зөрчилдөж байгаа 110 хууль байна" гэсэн. 110 заалтыг өөрчилнө.
Эдийн засгийн эрх чөлөөний хуулиар үндэсний аюулгүй байдлыг хангах, шударга өрсөлдөөнийг дэмжихээс бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглож байгаа.
Мөн хувийн өмчийг хамгаална. Эрх зүйн байдлыг нь дордуулсан хууль батлахыг хориглоно. Хулуиас давсан дүрэм, журам тогтоохыг Эдийн Засгийн эрх чөлөөний тухай хуулиар хориглож байгаа" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ai togtooj chadhuuu gutsaaal ywhiiin
Чамд өөрийн оюун байна уу Учка