Нобелийн шагналтны нутаг нэгтэн Давид Салайн "Бүүкерийн шагнал" хүртлээ
Энэ оны "Бүүкерийн шагналыг" Унгар-Английн зохиолч Давид Салай хүртлээ. Тэрбээр өөрийн зургаа дахь "Flesh" романаараа хүртжээ. Хэдхэн хоногийн өмнө Давид Салайн нутаг нэгтэн болох Ласло Краснахоркай утга зохиолын Нобелийн шагнал хүртсэн. Тэгвэл уран зохиолын их сунгаа гэгдэх "Бүүкерийн шагнал"-ыг Унгар зохиолч хүртээд байгаа юм.
Шүүгчдийн бүрэлдэхүүн түүний бүтээлийг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрсөн гэдгийг шүүгч Родди Дойл онцолсон байна. Мөн шүүгчид уг романыг “Хүмүүний амьдралын тухай гайхалтай хөрөг бүтээл” гэж тодорхойлжээ.
Хүүхэд насаа Лондонд өнгөрүүлсэн Давид 2009 онд эцгийнхээ уугуул нутаг Унгар луу нүүсэн байдаг. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Лондон миний уугуул нутаг биш юм шиг оргино. Гэвч би бас Унгарын уугуул биш ч шиг. Энэ л хоёрдмол, саарал мэдрэмж Flesh романыг бичих шалтгаан болсон” гэж ярьсан байна. Бүүкэрийн шүүгч эрхмүүд уг романыг “Хүмүүний амьдралын тухай гайхалтай хөрөг бүтээл” гэж тодорхойлжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.