НИЙГЭМ

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана

Циркчин, олстой алхалтын мастер М.Мягмарсайхан ирэх зургаадугаар сарын 25-ны өдөр Архангай аймаг дахь Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхахаар төлөвлөж, бэлтгэл ажилдаа орсон байна. Тэрбээр үүний өмнө Улаан цутгалангийн хавцал дээгүүр үүний адил үзүүлбэрийг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Skywalk буюу өндөрт татсан утсан дээр тэнцвэрээ барин алхах тус үзүүлбэрээр М.Мягмарсайхан Швейцар улсад мэргэшсэн. Энэ удаад 70 орчим метрийн өндөрт, 150 метрийн урттай утас татах аж.

Түүнтэй хийсэн манай ярилцлагыг энд дарж уншаарай.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button