НИЙГЭМ

Кембриджийн хөтөлбөртэй ЕБС-ийн тоог нэмэгдүүлнэ

Кембриджийн Олон улсын шалгалтын төв Монгол Улстай 2012 оноос хойш хамтран ажиллаж, манай улсын ерөнхий боловсролын сургалтын зарим агуулга, хөтөлбөрийг Кембриджийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчилж, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх 13 удаагийн сургалтад үнэлгээний төвийн мэргэжилтнүүдийг хамруулж, 10,000 гаруй багш, удирдлагад түгээн дэлгэрүүлж ирсэн юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтын үеэр Кембриджийн Олон улсын шалгалтын төвийн удирдлагатай уулзаж, Кембриджийн хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургуулиудын тоог нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцож, хөдөө орон нутгийн бүсийн төв, зарим аймгийн ерөнхий боловсролын таван сургуулийг Кембриджийн хөтөлбөртэй болгох чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Түүнчлэн уулзалтын үеэр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежмент, суралцагч, багш, байгууллагын үнэлгээний тогтолцоо, төрөл, хэлбэрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх асуудлыг судалж үзэхийг хүслээ.Мөн Кембриджийн олон улсын хөтөлбөрөөр хичээллэж байгаа ерөнхий боловсролын төрийн өмчийн гурван сургуулийн багш нарыг Кембриджийн Олон улсын шалгалтын төвд мэргэжил дээшлүүлэх, чадавхи бэхжүүлэх сургалтыг зохион байгуулах саналыг тавилаа.

Багш нарын чадавх бэхжүүлэх чиглэлийн хүрээнд Монгол Улсын 40 лаборатори сургуулийн англи хэлний багш нарыг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад мэргэшүүлэх, англи хэлний чадварыг дээшлүүлэх хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

ЭХ СУРВАЛЖ: БСШУСЯ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button