Нийгмийн

“Эко-Алтан Заамар ХХК-ийн эрхийг цуцалчихаар шүүхэд өгчихдөг”

Өнөөдөр /2020.01.21/ Уул уурхай хүнд үйлдвэрийн яам дээр “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал болсон. Энэ үеэр салбарын сайд, мэргэжилтнүүдээс сэтгүүлчид зарим асуудлыг тодруулсан юм. Тухайлбал, хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрэм зөрчигдсөнөөс үүдэн хэд хэдэн хүний аминд хүрээд буй “Эко-Алтан Заамар” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг яагаад цуцлахгүй байгаа тухай тайлбарласан.

Тодруулбал УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “Жил болгон "Эко Алтан Заамар” гэдэг компани эрдэнэт хүний амь насаар туг тахисаар байх уу. МХЕГ энэ асуудал дээр анхаарлаа хандуулж, БОАЖЯ-ны дүгнэлттэй нь хамт яаманд оруулаад ирвэл "Эко Алтан Заамар”-ын тусгай зөвшөөрлийг цуцлахад бэлэн байна. Жил болгон гурав, дөрвөн хүний амь нас авдаг. Бидний зүгээс шууд цуцалчихаар шүүхдээд, үндэслэлгүй цуцаллаа гэдэг. Ийм байдлаар бүх бурууг манай яам руу чихээд байж болохгүй” гэлээ.

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
top pochind sanuulah ni
top pochind sanuulah ni
2020-01-21 18:52

altan dornod iim baidag baij,Harin tavan tolgoin nuurs teeverleltedyamartai 4-oos iluu olon erdenet hunii ami erdej baigaag said ta yu bodoj

Зочин
Зочин
2020-01-23 08:27

Altan dornod end yamar hamaa bainaa. eco altan zaamar altain khuder bazaraagiin companiig bichsen bh yum

Холбоотой мэдээ

Back to top button