ОХУ Украины Покровск, Вовчанск тосгоныг хяналтдаа авсан гэж мэдэгдлээ
ОХУ-ын Зэвсэгт хүчний командлагчид Ерөнхийлөгч Владимир Путинд дайны талаар мэдээлэл өгөхдөө Украины Покровск, Вовчанск хотуудыг хяналтдаа авч, өөр зүг урагшилж байгаа гэжээ. ОХУ-ын төрийн өмчит хэвлэлүүд Покровскийг Донецк мужид хүрэх зам хэмээн мэдээлж ирсэн. 2024 оны зунаас хойш Украины хувьд ложистикийн чухал төвийн үүрэг гүйцэтгэж байсан Покровскийг ОХУ хяналтдаа авахаар байлдаж эхэлсэн юм.
Путин Покровск, Вовчанск хоёрыг хяналтдаа авсан гэх мэдээг сонсоод “Энэ бол маш чухал чиглэл. Хэр чухал гэдгийг бид бүгд мэднэ. Тусгай цэргийн ажиллагааны эхэнд тавьсан зорилтуудын шийдлийг олоход цаашдаа нэмэр болно” гэсэн байна. Тэрбээр нэмж “ОХУ-ын хүчин байлдааны санаачилгыг авч, тусгай ажиллагааны даалгавруудыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. ОХУ-ын хүчин бараг бүх чиглэлд урагшилж байгаа” хэмээжээ.
Украины Зэвсэгт хүчний Ерөнхий штаб даваа гарагт /2025.12.01/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын хүчин Покровск орчим 43 удаа халдсан гэсэн юм. Сүүлийн хэдэн долоо хоног Украины тал мэдэгдэл хийхдээ Покровскийн эргэн тойронд бэхлэлтээ хадгалж, хойд зүгт ахиц гаргаж байгаа хэмээсэн билээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Украйнд бага боловч газар нутаг үлдээх байлгүй хэдэн фашист минь орох байрлах газаргүй хэцүү штэ