Гадаад мэдээДЭЛХИЙ

Хар тамхины наймаачин Эль Чапогийн хүү шүүхийн өмнө буруугаа хүлээв

Зартай хар тамхины наймаачин Эль Чапо буюу Хоакин Гузманы хүү Хоакин Гузман Лопез АНУ-ын шүүхийн өмнө хар тамхины наймаа үйлдсэн буруугаа хүлээсэн байна. Эль Чапогийн дөрвөн хүүг Лос Чапито гэж хочилдог. Гузман Лопез нь Эль Чапогийн удирддаг байсан Синалоа картелын фракцыг өвлөн авсан юм. Тэрбээр өнгөрсөн жил АНУ-ын Техас мужид баривчлагдсаныхаа дараа хар тамхи наймаалсан гэм буруугүй гэх байр суурийг илэрхийлж байсан.

Гузман Лопезын хамт Мексикийн хар тамхины хамгийн том наймаачдын нэг болох Эль Майо хочтой Исмаэл Замбадаг АНУ-ын цагдаа нар баривчилсан юм. Эль Майо Эль Чапотой хамт Синалоа картелыг үүсгэн байгуулсан. Эль Чапогийн өөр нэг хүү болох Овидио Гузман Лопес долоодугаар сард хар тамхи тараасан хэрэгт буруугаа хүлээсэн юм. Тэр бүх насаараа хоригдох ял сонсох магадлалтай. Эль Чапог 2017 онд АНУ шилжүүлэн авч чанга дэглэмтэй шоронд бүх насаар нь хорьж байгаа.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button