Улс төрийн мэдээ
ШШГЕГ-ын дарга Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболорыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Түүний оронд ШШГЕГ-ын дэд дарга А.Намсаманд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон байна.
Одоогоор Б.Нандинболорыг ямар шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь тодорхойгүй байгаа юм. Б.Нандинболорыг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар томилж байсан билээ.
Түүний намтар, танилцуулгыг хүргэж байна.
Төгссөн сургууль, дамжаа:
- Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.
- Удирдлагын академийн Төрийн Захиргааны ахлах түшмэлийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан.
Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:
- Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын Цагдан хорих байрны хэв журмын тасагт цагдаа;
- Хэнтий аймгийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт мөрдөн байцаагч;
- Чингэлтэй дүүргийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах нэгдүгээр тасагт мөрдөн байцаагч;
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст мөрдөн байцаагч;
- Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн дарга;
- Цагдаагийн ерөнхий газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээ, дотоод аудитын хэлтэст ахлах байцаагч;
- Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст ахлах мөрдөгч, ахлах комиссар;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих ял эдлүүлэх албаны дарга;
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2022.5.25-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны даргаар томилогдон ажиллаж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.