Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: 11 настай хүүхэд балны таг уушги руугаа залгисныг амжилттай авчээ

11 настай хүүхэд балны таг уушги руугаа залгисан байсныг дурангаар гадагшлуулах ажилбар хийж, амжилттай авчээ.

Хүүхдүүд санамсар болгоомжгүй байдлаас болж гаднын биет залгих нь элбэг тохиолддог ба ихэвчлэн ходоод руу ордог байна. Ховор тохиолдолд амьсгалын замд орж цагаан мөгөөрсөн хоолой болон гуурсан хоолойд тээглэж хүүхэд амьсгалын дутагдалд орж эндэх эрсдэлтэй байдаг.

Иймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих анхаарал, халамжаа нэмэгдүүлэх шаардлагатайг БОЭТ-ийн зүгээс анхааруулж байна.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button