Нийгэм мэдээ
Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн хүндэтгэлийн барилдаан бямба гарагт болно

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдэж Ардчилсан нам байгуулагдсаны 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан Ардчилсан намаас МоАХ-той хамтарч улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдааныг энэ сарын 6-ны 13:00 цагаас Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.
Бай шагнал:
- Түрүү бөх 10 сая төгрөг,
- Үзүүрлэсэн бөх 6 сая төгрөг,
- Шөвгөрсөн хоёр бөх тус бүр 4 сая төгрөг
Мөн Ардчилсан намын дэргэдэх залуусын Зориг ардчиллын хүрээлэнгээс уламжлал болгосон "Зоригтон" бөхийн шагнал 3 сая төгрөг.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.