Нийгэм мэдээ

Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцлаа.  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар Бага хурлыг Улаанбаатар хотод ирэх онд зохион байгуулна. Бага хурлын гол үйл ажиллагааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд зохион байгуулахаар төлөвлөж, зураг төслийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байна.

НҮБ уг хурлыг задгай талбайд зохион байгуулах нийтлэг шаардлага тавьдаг учраас ундны усны эх үүсвэрээс холдуулж энэ байршлыг сонгожээ. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээ, усан хангамж, ариутгах татуурга, цахилгаан хангамж, мэдээлэл холбооны сүлжээ татах ажлыг 100 хувь хийж гүйцэтгэн, өнгөрсөн 11-р сард улсын комисст хүлээлгэн өгчээ.

Авто зам болон зогсоол барих ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байна. Хүйтний эрч чангарсан учраас зам талбайн ажлуудыг түр хугацаанд зогсоожээ. Ирэх оны гуравдугаар сард үндсэн бүтээн байгуулалтууд өрнөх юм байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар бага хурал 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Бага хуралд 8000-12000 хүн оролцох төлөвтэй байгаа юм.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button