ДЭЛХИЙ

Малайз улс 150 чингэлэг хог хаягдлыг "ирсэн газар луу нь” буцаажээ

2018 онд Хятад улс гадны орнуудаас хог хаягдал хүлээж авахаа больсноос хойш Зүүн өмнөд Азийн орнууд орыг нь залгасан юм. Тэдний нэгэнд Малайз улс тооцогдох бөгөөд, АНУ, Их Британи, Франц, Канад тэргүүтэй өндөр хөгжилтэй орнуудын хог хаягдал эргийг нь даган хөвөөлөх болсон.

Энэ байдалтай Малайзын Засгийн газар тэмцэх бодлого боловсруулж, ард иргэд нь идэвхтэй эсэргүүцэл илэрхийлж байв. Тэгвэл, уржигдар буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр тус улсаас нийтдээ 13 орны, 3 мянган 737 тонн хог хаягдлыг ирсэн газар луу нь буцааснаа мэдэгджээ. Үүгээр 150 чингэлэг хог далайд гарсны 43 нь Франц, 42 нь Их Британи, 17 нь АНУ, 11 нь Канадынх байсан гэнэ. Өнгөрөгч онд Филипин улс мөн үүний адил их хэмжээний хог хаягдлыг холбогдох орон руу нь буцаасан байдаг.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x