Холимог тулаанч Б.Энх-Оргил "One Championship" холбооны бантам жингийн аваргын бүсний тулаанд өрсөлдөгчөө өчиг боолтоор ялж бантам жингийн аварга болсон. Тэрбээр өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд түүний хэвлэлд өгсөн яриаг хүргэж байна.
-Нутагтаа ирсэн таны сэтгэгдэл ямар байна вэ?
-Монголчууд маань их сайхан хүлээж авлаа. Ард түмнийхээ энэ их хайр ивээлийг хүртэж буйдаа туйлын их баяртай байна. 25 жил бэлтгэл хийсний шагналаа өнөөдөр хүртэж байна. Миний багш Нарантунгалаг 2014 онд "One Champions" холбоонд түрүүлж дэлхийн аварга бол байсан түүхтэй. Багшийнхаа амжилтыг 11 жилийн дараа давтаж буйдаа баяртай байна. Багшаасаа суралцаж, хамт бэлтгэл хийж, хамтдаа хичээж энэ амжилтад хүрч чадлаа.
-Тулааны дараагаар нутагтаа очиж амармаар байна гэсэн шүү дээ. Маш хүнд тулаан хийсэн
-Тулааны дараа маш их ядарсан. Монголдоо ирж хэд хоног сайхан амармаар санагдсан. Тулаанд нэг нь ялж, нөгөөх нь ялагдах нь ойлгомжтой. Энэ удаагийн тулаанд би ялж чадлаа. Олон сайхан зүйл тохиож тэр өдрийн тэнгэр миний талд буулаа. Биедээ хөнгөн зэргийн бэртэл их авсан. Физик эмчилгээ хийлгээд амарчихад асуудалгүй байхаа.
-Тань ээж анхны тэмцээнд явахад тань цалингийн зээл авч явуулсан байдаг. Өнөөдөр таныг тосож авч байна?
-2003 онд ээж минь цалингийн зээл авч намайг таеквондогийн тэмцээнд явуулж байсан. Өнөөдөр намайг тосож авч байна. Маш олон хүний дэмжлэг, туслалцааг тэнгэр харж үзэж ялалтыг надад өглөө гэж ойлгож байгаа. Ээждээ маш их талархдаг.
-11 жилийн дараа багшийнхаа амжилтыг давтлаа шүү дээ?
-Багшийгаа эд тулалдаж байх үед нь танилцаж шавь нь болсон. Тиймээс мэргэжлийн тамирчин хүн хэр зэргийн ачаалалтай бэлтгэл хийдэг гэдгийг бага байхаасаа мэдэрсэн. Өнөөдөр аваргын баяраа хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна.
Холимог тулаанч Б.Энх-Оргилын багш МУГТ Ж.Нарантунгалаг 2014 онд Дубайд болсон "One championship" холбооны дэлхийн аварга болж байсан түүхтэй. Түүнээс 11 жилийн дараа шавь нь багшийнхаа амжилтыг давтаж буй юм.
Энэ тухай Ж.Нарантунгалаг "Энх-Оргилын маань уйгагүй хөдөлмөр, бэлтгэл сургуулилалтын үр дүнд аварга болж чадлаа. Жин хасахын тулд нэлээдгүй хүчин зүйлсийг даван туулсан. Бэлтгэлийн хувьд бага зэргийн дутуу орсон. Энх-Оргил маань тэмцээний тов гарахдаа зэрэгцээд хүзүүгээ хугалсан. Улмаар аравдугаар сар хүртэл ачаалалтай бэлтгэл хийж чадахгүй байсан. Гэсэн хэдий ч уран ухаан гаргаж, төлөвлөгөөний дагуу тулалдаж өрсөлдөгчөө цуцааж ялалт авлаа" гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Эд тулалдах" гэнэ үү сэтгүүлчинцэр гуай! "ид тулалдаж байхад" гэж бичдэг. Ёстой нэг мал сэтгүүлч байна даа
Хэдэн тамирчин, дуучин л улсын нэр гаргах юм даа. Улс төрчид, шинжлэх ухааны нэр барьсан нөхдүүд бол байхгүй. МУИС-ийн хэдэн захирал бол бие биетэйгээ уралдаад л, хурал болгонд хэдэн хүүхэн дагуулаад явж өгөх юм даа. Польшид бөөнөөрөө юугаа ч хийж явдаг юм. Хойно нь сургууль нь сүйрлээ ш дээ. БУС нь өнгөрсөн хичээлийн жилийн илүү цагийн мөнгөө ч тавьж чадахгүй он дамнах гээд байдаг.
Эх үрс хамт зовж зүдэрч дутаж гутаж явж л амжилтанд хүрч байна манай зальтангууд олон түмнийхээ хөлс хүчииг хулгайлаад л нэр хүнд хүртээд идээд байх юмдаа