Улс төрийн мэдээ

ЭЗБХ: “Харбин“-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Баярмаа нар 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэх "Харбин"-ын гэрээг хянан шалгах түр хороо байгуулахаар гишүүдийн гарын үсгийг цуглуулсан билээ.

Урьд Л.Оюун-Эрдэнэ нарын санаачилсан Ухаа худагийн асуудлаарх хянан шалгах түр хороо байгуулах асуудал УИХ-аар дэмжигдээгүй тул дахин нэг түр хороо байгуулах зай гарснаар ийнхүү УИХ-аар дээрх түр хорооны асуудлыг УИХ өнөөдөр хэлэлцэх гэж байна. Тухайлбал, өнөөдөр 10.30 цагаас Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх бол Баасан гарагийн чуулганаар хуралдах юм.

Мөн гурван ажлын хэсэг, таван байнгын хороо хуралдана.

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байнгын хороо

Хууль зүйн байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн томилгооны  тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

·  Бусад

Эдийн засгийн байнгын хороо

·  “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/

· Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.11.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

· "Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Улсын Их Хурлын гишүүн Ц.Баатархүүгээс хагас коксон шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо

·     Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

Төрийн байгуулалтын байнгын хороо

· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал

· Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

·  Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

Өргөдлийн байнгын хороо

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн  талаар Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын мэдээллийг сонсох

· Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэх

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button