Трамп Мексикт нэмж гаалийн татвар онооно гэж сүрдүүллээ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гарагт /2025.12.08/ Мексикийг АНУ-ын фермерүүдэд шударга бус хандаж байна хэмээн гаалийн татварыг нэмнэ гэж сүрдүүлжээ. Мексик АНУ-тай байгуулсан усны гэрээгээ зөрчиж, Техасын фермерүүд ургацаа болон малаа услах боломжийг нь боож байна гэж тэр буруутгасан юм.
Тодруулбал Трамп өөрийн сошиал хуудас дээрээ “Одоогийн байдлаар Мексик хариу өгөөгүй байна. Хэрэглээний ус маш их хэрэгтэй байгаа АНУ-ын фермерүүдийн хувьд энэ нь маш шударга бус явдал. Ийм учраас усыг яаралтай тавихгүй бол Мексикт таван хувийн гаалийн татвар ногдуулах баримт бичигт зөвшөөрөл олгосон” гэжээ.
Трампын яриад буй гэрээ нь 1944 онд зурсан Колорадо, Тихуана голын усыг ашиглах гэрээ мөн Рио Грандегийн хэлцэл юм. АНУ жил бүр Рио Грандегийн цутгалуудаас дор хаяж 43 сая метр куб ус авах ёстой гэж тэрхүү хэлцэлд заасан байдаг. Тэрхүү гэрээнийхээ хариуцлагыг биелүүлэхээс зайлсхийж байна гэж АНУ Мексикийг олон арван жилийн турш буруутгаж ирсэн юм.
Эх сурвалж: CNN












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.