10 төрлийн зөрчилд торгууль ногдуулах AI систем 22 хоногийн дараа ажиллаж эхэлнэ
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс эхэлж AI камерын системээр арван төрлийн зөрчилд торгууль ногдуулдаг болно.
Тодруулбал, өмнө жил нийслэлийн төсвөөс хотын 176 гэрэл, дохиотой уулзварт нийт 1,606 ширхэг хиймэл оюун ухаанд суурилсан AI камер суурилуулж, туршилтыг эхлүүлсэн.
Өөрөөр хэлбэл, эдгээр суурилуулсан камерууд замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох юм. Туршилтын хугацаанд AI камераар илрүүлсэн зөрчлийн тухай мэдээллийг иргэдийг гар утсанд мессежээр илгээсэн ч торгууль ногдуулдаагүй.
Харин ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхэлж AI камераар зөрчил илрүүлсэн тохиолдол бүрд торгуулийн арга хэмжээ авна.
Энэ камерууд тээврийн хэрэгслийн улсын дугаар, хуурамч бүртгэлийн дугаар, агшин зуурын хурд, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх, хамгаалах бүс, гэрэл дохио зөрчсөн, чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогссон, тээврийн хэрэгслийн татвар, даатгал төлөөгүй зэрэг зөрчлүүдийг илрүүлнэ.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бид яасан пиздакууд болоод төрийн хорхой идсэн үмхийрсэн араанд зуугдав лалар гэж торгуулиар орж ирэх мөнгөндөө хахаж үхээрэй.Одоо алингаа алдана даа бысда монголчуудаа ингээд дээрэлхүүлээд дээрэмдүүлээд суугаад байх юм уу?