Нийгэм мэдээ

"Aнх удаа гэрлэж байгаа бол сургалтад хамрагдана"

Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын онцлох заалтуудаас хүргэж байна. Хуулийн зорилт нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах юм.

Гэрлэх нөхцөл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэгчдийн эрх үүрэг

  • 5.1.Энэ хуулийн 8.1-д заасан харшлах шалтгаангүй, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн эрэгтэй, эмэгтэй хоёр, эсхүл Монгол Улсын иргэн нь эсрэг хүйсний гадаадын иргэн, харьяалалгүй хүнтэй тэгш эрх, сайн дурын харилцаанд үндэслэн гэрлэлтээ бүртгүүлж болно.
  • 5.2.Эрэгтэй хүн нэг эхнэр, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна.
  • 5.3.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө бэлгийн замаар дамжих халдвар болон хүний дархлал хомсдолын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй эсэхийг тогтоох эрүүл мэндийн шинжилгээ /цаашид “шинжилгээ” гэх/ өгч, тодорхойлолт гаргуулан авсан байна.
  • 5.4.Гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь анх удаа гэрлэж байгаа бол гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө гэр бүлийн боловсрол олгох сургалтад хамрагдах бөгөөд сургалтын агуулга, сургалтад хамруулах журмыг гэр бүлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
  • 5.5.Гэрлэхийг хүсэгчид гэрлэлтээ бүртгүүлэхээс өмнө хоорондоо садан, төрлийн холбоотой эсэхээ мэдэх зорилгоор өөрийн хүсэлтээр, эсхүл сонирхогч талын шаардлагаар дезоксирибонуклейн хүчил /ДНХ/-ийн удам зүйн шинжилгээнд хамрагдаж болно.
  • 5.6.Шинжилгээний үнэн, зөвийг шинжилгээ авч тодорхойлсон эрүүл мэндийн байгууллага бүрэн хариуцна.
  • 5.7.Энэ хуулийн 5.3-т заасан шинжилгээг гэрлэлт бүртгүүлэхээс зургаан сараас дээшгүй хугацааны өмнө өгсөн байна.

7 дугаар зүйл, шинжилгээний үр дагавар

  • 7.1.Энэ хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон тохиолдолд эмч, эмнэлгийн ажилтан тухайн өвчин, түүний үр дагаврын талаар гэрлэхийг хүсэгчдэд тайлбар, зөвлөгөө өгч, шинжилгээний хариуг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу хадгална.
  • 7.2.Энэ хуулийн 5.2-т заасан шинжилгээгээр өвчтэй, халдвартай нь тогтоогдсон хүн өөрийн шинжилгээний хариуг нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй.
  • 7.3.Гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй байсныг нөгөө тал гэрлэлт бүртгүүлснээс хойш мэдсэн тохиолдолд тус гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох, учирсан хохирлоо нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл, гэрлэхэд харшлах шалтгаан

  • 8.1.Гэрлэхэд дараах нөхцөл харшилна:
  • 8.1.1.өмнөх гэрлэлт хүчинтэй;
  • 8.1.2.гэрлэхийг хүсэгчид хоёулаа, эсхүл хэн нэг нь 18 насанд хүрээгүй;
  • 8.1.3.гэрлэхийг хүсэгчид гэр бүлийн гишүүдийн, эсхүл төрөл, садангийн холбоотой;
  • 8.1.4.гэрлэхийг хүсэгчид хоорондоо асран хамгаалагч, асран хамгаалуулагч, эсхүл харгалзан дэмжигч, харгалзан дэмжүүлэгчийн харилцаатай;
  • 8.1.5.гэрлэхийг хүсэгчдийн хэн нэг нь, эсхүл хоёулаа удамших хандлагатай сэтгэцийн архаг өвчтэй;
  • 8.1.6.ижил хүйсний байх.

Гэрлэгчид гэр бүлийн харилцаанд дараах үүрэг хүлээнэ

  • 9.3.1. бие биеэ, хүүхдээ тэжээн тэтгэх, асран халамжлах, харгалзан дэмжих;
  • 9.3.2. гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх;
  • 9.3.3. хүүхэд төрүүлэхэд бэлтгэх, ургийн өсөлт, бойжилтыг тогтмол хянуулах;
  • 9.3.4. угийн бичиг хөтлөх, өвлүүлэх;
  • 9.3.5. хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх;
  • 9.3.6. гэр бүлийн үнэт зүйл, үндэсний соёл, уламжлал, зан заншлыг хүүхэддээ өвлүүлэх, оюун санааны дархлааг бэхжүүлэх;
  • 9.3.7. хамтын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, гэрлэгчид бие биедээ үнэнч байх, гэр бүлийн хамтын амьдралаа тогтвортой байлгах, гэр бүлийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх.
  • 9.4. Гэр бүлээс гадуурх харилцааны улмаас гэрлэлт цуцалсан бол буруутай гэрлэгчээс сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button