Нийслэлийн гурван байршилд халиа үүсжээ

Энэ жил халиа тошин эрт үүсэж байгаатай холбогдуулан Геодиз усны барилга байгууламжийн газраас халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж, шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа аж.
ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан “2025 оны 12 дугаар сард нийслэлд гурван байршилд халиа тошин үүсээд байна. Бид халиа тошин үүссэн Дэнжийн мянгын 39 дүгээр сургуулийн урд гүүрний хэсэгт ирээд байна. Энд гар ажиллагаагаар суваг татах, механизмаар сувагчлах, дээд хэсэгт нь шороон далан, хаалт босгож булгийн усыг хуримтлуулж барих зэргээр арга хэмжээ авч байна. Улаанбаатар хотын хэмжээнд Сэлбэ, Дунд, Улиастай, Баян гол дагасан халиа тошин үүсэх эрсдэл их гардаг. Өнгөрсөн жил долоон байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжтай газруудад Геодиз усны барилга байгууламжийн газраас халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх, иргэд ААН, айл өрхүүдийг халиа тошинд өртөх, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлэн ажилласан” гэлээ.
Эх сурвалж: НЗДТГ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.