НИЙГЭМ

Гэр нь шатсаны улмаас нэг айлын таван хүн нас баржээ

Нэг айлын таван хүн гэртээ шатаж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд иргэн Д-гийн таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлагыг нэгдүгээр сарын 21-ний 05.54 цагт тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст иржээ.

Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 17 км замыг туулан 06.12 цагт очмж 30 минут ажилласны эцэст галыг унтраажээ.

Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 57 настай эрэгтэй Э, 34 настай эрэгтэй Д, 31 настай эмэгтэй О, 10 настай С, нэг сартай нярай галд өртөж нас баржээ.

Уг хэргийг тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. 

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
140
Back to top button