НИЙГЭМ

БИЧЛЭГ: Хүүгээ урд хөршид эмчлүүлж буй монгол залуу хятад эмэгтэйд тусалжээ

Зам дээр гуйлга гуйн, үрээ тэврэн суух хятад эмэгтэйд тусалсан монгол залуугийн бичлэг цахим ертөнцөд түгэн, олны талархлыг хүлээж байна. Тэрбээр “Харанга” хамтлагийн “Чамдаа дуулах дуу”-г дуулан, бусдыг хятад эмэгтэйд хандив өргөхийг уриалсан юм. Тухайн хятад эмэгтэй хүүхдийнхээ эмчилгээний зардалд мөнгө цуглуулахын тулд гудамжинд гуйлга гуйж байсан гэнэ.

Түүнийг Б.Нурболат гэдэг. Монгол Улсын иргэн тэрбээр БНХАУ-ын Жинан хотод нэг нас, 10 сартай хүүгээ эмчлүүлж байгаа юм. Түүний хүүгийн баруун болон зүүн нүд нь хорт хавдартай, баруун нүд нь төрөлхийн хараагүй гэж оношлогджээ. Б.Нурболат сайхан сэтгэлт монголчуудынхаа дэмжлэгээр БНХАУ-ыг зорьж, хүүгийнх хоёр дахь мэс засал энэ сарын 18-нд амжилттай болжээ.

https://www.facebook.com/eguur.mn2/videos/171935600714597/?__tn__=kCH-R&eid=ARAv2BMTVYSVbRkRCNyRqLzEBza8e5G7anr_md6PtPz74aj81g40SmLlIaDSwzMCbZcPDajeiCy_S-Cz&hc_ref=ARRwChReBZxsmqs6xrcHPhOREzQ1Z2MkGaMr2AWqRzKh9VPWlvgCKfYOJ3DZRYU7URU&fref=nf&__xts__[0]=68.ARC4ZDholaGZNGUv-RFrB5EPh0mDPBhMfoXwjmoK_AQnZZJRs1mtBP28rf-0u7sqiCcI3h9N3GS35Gdv3J-bL0Sdm1kTfROR3tJ-bPbFQHhzzDAUD-Ge-PrlWXKHyfIpl9m-njqCTw6HzsJ7xZsuKMJLhBG0_GpfI0lvldsjbgNeQ0bm2LK_pNVpE3m4mT-xBWyBXPYll-gPocuUy4Up5BYT3Hx1M8CROua6E9YV4AqOv7jrvF5gtN_-ncsyYGrJP7GoPk_bJi3SmGkt_-ZFrOngsULM3z_4VDC3fnVqsBX8BFIvwAfIrHQKfZdA0zy6EGJpw7z3zJtDxRE4F2NeeGeSHDm2rSjyXnmG

Цаашид удаан хугацаагаар явагдах хими болон бусад эмчилгээний үр дүнд хоёр нүдний хорт хавдрыгнь илааршуулж, хүүгийнхээ амь насанд аюулгүй болгожээ.  Бяцхан хүү Н.Мейрамын хоёр нүдний хими болон бусад төрлийн эмчилгээ үргэлжилж байгаа бөгөөд хандив өргөх хүмүүс түүний ээж С.Сергүлийн ХААН банкны данс болох 5058210200 дугаартай дансаар дамжуулан тусламжийн гараа сунгаж боломжтой.

Х.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
2020-01-22 12:18

Mundag zaluu baina.amjilt

Зочин
Зочин
2020-01-22 12:50

uneheer mundag bna ger bvld ni eruul enh sain saihan bvheniig husey

иргэн
иргэн
2020-01-22 13:01

мундаг з�##�уу байна аа

Зочин
Зочин
2020-01-22 14:20

Өөрөө зовлон үзсэн хүн бусдын зовлонгоос хува�##�цаж байна. Хөөрхий. Хүүгий нь бурхан харнаа

Nursultan
Nursultan
2020-01-23 00:28

Ukhseni chini mongol zaluu. Kazakh l baina.Hudlaa medee gargahaa boli. Esvel kazakh nertei jinkhene halkh ger bul geed batlaadakh.

монгол
монгол
2020-01-23 16:37
Reply to  Nursultan

монгол улсын иргэн бол монголын нэр л гардаг юм, чи харааж зүхэхээс өөр юу хийдэг вэ

Nursultan
Nursultan
2020-01-23 00:39

在哈萨克族唱歌

Холбоотой мэдээ

Back to top button