ДЭЛХИЙ

АНУ-д Ухань хотоос ирэх нислэгийг таван хотоор дайруулах замаар халдвараас сэргийлнэ

Шинэ төрлийн Коронавирус дэгдээд буйтай холбогдуулж БНХАУ-ын Ухань хотоос АНУ-д ирэх бүх нислэгийг таван хотоор дайруулж, чиглэлийг нь өөрчлөхөөр төлөвлөж буй тухай албаны хүмүүс мэдээлжээ. Ухань хотоос анхлан тус вирусийн халдвар тархсан юм.

Тодруулбал, Ухань хотоос ирж буй зорчигчид тусгай хяналтын төхөөрөмжөөр тоноглосон АНУ-ын таван хотын нисэх буудлаар дамжин өнгөрөх юм байна. Ингэснээр Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг саармагжуулах боломжтой гэж үзжээ. Одоогийн байдлаар Лос Анжелес, Нью-Йорк, Сан Францискогийн олон улсын нисэх буудлуудад энэхүү тусгай төхөөрөмжүүдийг суурилуулаад байгаа аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button